Энэтхэгийн хойд нутгаар хэт халж, нийслэл Дели хотын зарим хэсэгт агаарын температур цельсийн 49.2 хэмд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Гуравдугаар сараас хойш нийслэлд тав дахь удаагаа хэт халж байгаа нь энэ юм.
Энэтхэгийн олон бүс нутгийн эрх баригчид агаарын температур ойрын өдрүүдэд өндөр хэвээр байх төлөвтэй байгаа тул анхаарал сэрэмжтэй байхыг ард иргэддээ уриалжээ. Тухайлбал, нярай хүүхдүүд, ахмад настууд, архаг хууч өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна.
Энэтхэгийн Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр, Химачал-Прадеш, Харьяна, Уттаракханд, Пунжаб, Бихар сүүлийн өдрүүдэд хэт халсан бөгөөд цаашид зарим бүс нутагт агаарын температур 2-4 хэмээр буурах төлөвтэй байгаа ч энэ нь дорвитой нөлөө үзүүлэхгүй бололтой байна.
Энэ сарын эхээр Ерөнхий сайд Нарендра Моди агаарын температур ердийн үеийнхээс хурдацтай нэмэгдэж байгаагаас үүдэлтэй хэт халах үзэгдлийн үр дагаврыг бууруулах төлөвлөгөө боловсруулахыг мужийн тэргүүн сайд нараас хүсжээ.
Энэтхэгт тав, зургаадугаар сард хэт халах нь түгээмэл байдаг ч энэ жил гуравдугаар сараас агаарын температур нэмэгдэн зун эрт эхэлжээ. Тодруулбал, тухайн сард агаарын дундаж температур сүүлийн 122 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
НҮБ: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дорвитой арга хэмжээ шаардлагатай байна