SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    НҮБ: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дорвитой арга хэмжээ шаардлагатай байна


    Б.Нямдорж
     2022-04-05 16:30
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.5 хэмд тогтоон барихад чулуужсан түлшний хэрэглээг үлэмж хэмжээгээр бууруулах тэргүүтэй дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж НҮБ мэдээлжээ.

    Дэлхий дахин уур амьсгалын аюул гамшигт хурдтай ойртож байгаа энэ үед Засгийн газар, байгууллагууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд өгсөн амлалтуудаа биелүүлэхгүй байгааг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн зөвлөлийн тайлан харуулсан байна.

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, “Энэ бол биднийг амьдрал байх боломжгүй ертөнцөд хүрэх замд оруулж байгаа хоосон амлалтуудыг жагсаасан ичгүүртэй баримт бичиг” гэж хэлээд, цаашид энэ хэвээр үргэлжилбэл агаарын хэм Парисын гэрээгээр тохиролцсон 1.5 хэмээс даруй хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг сэрэмжлүүлжээ.

    Түүний хэлснээр, дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд тогтоон барихын тулд дэлхий нийт хорт хийн ялгарлаа 2030 он гэхэд 45 хувиар бууруулах шаардлагатай байна. Хийн ялгарлыг эрс бууруулснаар л нөхцөл байдлыг эргүүлж чадна гэж 2800 хуудас бүхий тайланд цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Засгийн газрууд агаар мандалд хэдийнээ ялгарсан нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг арилгахын тулд илүү олон мод тарих, шинэ технологийг хөгжүүлэх хэрэгтэй хэмээн бичсэн байна.

    Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн тайланг хамтран гаргасан, профессор Жеймс Ски, “Одоо л биш бол хэзээ ч үгүй. Бүх салбарт хорт хийн ялгарлыг нэн даруй хийгээд их хэмжээгээр бууруулахгүй бол дэлхий дахин дэвшүүлээд буй зорилтдоо хүрэх боломжгүй болно” гэж хэлсэн байна.

    Тайланд дурдсанаар, Парисын гэрээний зорилтод хүрэхийн тулд дэлхий нийт ирэх гурван жилийн хугацаанд буюу 2025 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж буй явдлыг зогсоох шаардлагатай. Хэрэв одоогийн бодлогуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байвал 1.5 хэмийн зорилтоо “биелүүлж чадахгүйд" хүрч, улмаар 2030 оноос цааш 2 хэмд тогтоон барихад улам хүндрэлтэй болно.

    А.Гутерреш Засгийн газар, бизнес эрхлэгчдийг зэмлэн буруушаасан ч улс орнуудын талаар тодорхой дурдаагүй байна. Тэрбээр, “Зарим Засгийн газар, бизнесийн манлайлагчдийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь зөрж байна. Энгийнээр хэлбэл, худал ярьж байна. Үүний үр дүн нь туйлын аюултай байх болно” хэмээн хэлсэн байна.

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений хувьд, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг бууруулах дэлхий дахины хүчин чармайлт шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгааг, бид бүхнийг шийдвэрлэх он жилүүд хүлээж байгааг уг тайлан харуулж байна гэв. Мөн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, ойн хомсдолыг зогсоох, байгальд ээлтэй тээвэр, цэвэр эрчим хүчийг ашиглах зэрэг цаг уурын өөрчлөлтийг зогсоох зэрэг тайланд дурдсан зарим зөвлөмжийг эш татаад, улс орнууд яг одоо арга хэмжээ авбал 2030 он гэхэд дэлхийн хорт хийн ялгарлыг хоёр дахин бууруулж чадна гэж хэлжээ.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

    2022-03-31 17:34

    Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв

    2022-03-31 17:35
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    1 сар
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    3 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    3 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    3 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    4 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    4 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    4 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    4 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    4 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    4 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    4 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    4 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    4 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    4 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    4 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    4 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    4 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    4 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    4 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    4 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    4 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    4 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    4 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    4 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    4 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    4 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    4 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    4 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    4 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    4 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    4 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    4 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    4 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    6 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    6 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    6 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    6 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    6 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    6 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    6 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    6 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    6 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    6 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    7 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    8 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    8 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    8 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    8 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    8 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    9 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    9 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    9 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    9 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    9 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    9 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    9 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    9 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    9 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    9 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.