Унгар улсын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон Каталин Новак тавдугаар сарын 14-ний өдөр тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орлоо.
Өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд Унгарын парламент Каталин Новакийг шинэ Ерөнхийлөгчөөр сонгож, эрх баригч ФИДЕС намаас нэр дэвшигч тэрбээр энэ албан тушаалд сонгогдсон анхны эмэгтэй болсон билээ.
Каталин Новак нь өмнөх Ерөнхийлөгч Янош Адерийг залгамжилж байгаа бөгөөд ирэх таван жил төрийн тэргүүнээр ажиллах юм. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд нам хоорондын зөрчилдөөнөөс ангид байхаа амлажээ.
Өдгөө 44 настай Каталин Новак нь Унгар улсын Сегед хотод төржээ. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
Унгараас гадна франц, англи, герман хэлээр чөлөөтэй ярьдаг тэрбээр Корвинусын Их сургуулийг эдийн засагч, Сегедийн Их Сургуулийг хуульч мэргэжлээр төгсжээ.
2001 онд Гадаад хэргийн яамнаас ажлын гараагаа эхлүүлж, 2012 онд Хүний нөөцийн яамны нарийн бичгийн дарга, 2020 онд сайд болон дэвшжээ. 2017-2021 он хүртэл Унгарын хамгийн том нам болох ФИДЕС намын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа 2018 онд парламентын гишүүнээр сонгогдсон байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шинэ сайд, дэд сайд нар
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв