ОХУ Финланд, Шведтэй ямар ч асуудалгүй тул эдгээр улс НАТО-д элсэх нь шууд аюул учруулахгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.
Гэхдээ эдгээр нутаг дэвсгэрт НАТО цэргийн дэд бүтцээ өргөжүүлсэн тохиолдолд "хариу арга хэмжээ авах нь гарцаагүй" гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн байна.
Үүний зэрэгцээ В.Путин Скандинавын орнуудын үйлдэл нь "нэгэнт хүндхэн болоод байгаа олон улсын аюулгүй байдлыг" улам хурцатгаж болзошгүйг цохон тэмдэглэжээ.
Төвийг сахих бодлого баримталж байсан Финланд, Швед улсууд НАТО-д гишүүнээр элсэхээр төлөвлөж байгаагаа тавдугаар сарын 15-нд албан ёсоор зарласан билээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв