Арван хоёрдугаар сарын 1-ний өдөр ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр баруун Африкийн Сенегал улсын парламентад гарсан маргаан зодооноор өндөрлөж байв.
Тухайн үед сөрөг хүчний нэг удирдагчийг шүүмжилсэн Эми Ндиае хэмээх эмэгтэй гишүүний биед хоёр эрэгтэй хууль тогтоогч халдаж байжээ.
Ндиае дараа нь эмнэлэгт эмчлүүлээд гарахдаа хөл хүнд байснаа, үр зулбах эрсдэлтэй болсноо мэдэгдэж байв.
Парламентад гарсан зодооны дүрс бичлэг хүмүүсийн дунд тарсан ч хоёр гишүүн эмэгтэй улс төрчийн биед халдсанаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байжээ. Бичлэг дээр тэр хоёрын нэг хохирогчийн гэдэс рүү өшиглөсөн нь тод гарсан юм.
Харин өчигдөр Сенегалын шүүх сөрөг хүчний гишүүд болох Мамаду Нианг, Массата Самб нарт зургаан сарын хорих шийтгэл оноож, хохирогчид таван сая франк ($8,100) төлүүлэх шийдвэр гаргажээ.
Шийтгүүлсэн гишүүд өөрсдөд нь халдашгүй статус үйлчлэх ёстой гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болсныг өмгөөлөгч нь мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны долдугаар сард болсон сонгуулиар эрх баригч нам олонхын байр сууриа алдсан нь Сенегалын парламентын уур амьсгалыг улам хурцатгаад байгаа юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв