Монголын либерал намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амгаланбаатар гэх иргэн тус намынхаа нэрийг "Ардчилсан монгол ялна" болгож өөрчлөх хүсэлт гаргасныг Улсын дээд шүүх хэлэлцээд, зарим баримт бичиг дутуу гэдэг үндэслэлээр буцаасан тухай өнөөдөр мэдээлжээ.
Тодруулбал, Түүний гаргасан өргөдөлд Монголын либерал намын ээлжит бус зургадугаар Их хурлаас намын нэр солих шийдвэр гарсныг нотлох зарим баримт дутуу байсан үзжээ.
Б.Амгаланбаатар нь 2016 оны тавдугаар сарын 12-нд Ардчилсан намд элсэж, намын батламжаа Ардчилсан намын дарга асан З.Энхболдоос гардан авч байжээ. Түүний хувьд 2013-2016 оны хооронд Монголын либериал намын даргаар ажиллаж байсан. Тэрээр өмнө нь Ардчилсан намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан бөгөөд З.Энхболд, Х.Баттулга нартай тун ойрын хүн гэж яригддаг.
Намын нэр солиулах хүсэлтэд "Монгол ялна" гэх Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 2017 оны сонгуульд оролцож байсан уриа үгийг ашигласан байгаа нь экс Ерөнхийлөгч өөрийн намыг бүртгүүлэх гэж байна гэсэн сэжүүр төрүүлээд байгаа юм.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь хоёр талд хуваагдаад буй Ардчилсан намын нэг хэсгийнх нь даргаар сонгогдоод байсан ч албан ёсны тамга, тэмдэг нь С.Эрдэнийн талд байв. Иймд шинээр өөрийн гэсэн нам байгуулах санаатай байгаа гэж ойлгоход буруудах зүйлгүй.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нүүрсний хулгайн гэх хэрэгт холбоотой хэмээн зарласан. Тэрээр одоогоор эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зориод байгаа билээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв