Хамгийн сайн анд нөхрөө үүрд амьдруулахаар бүтээсэн "Хишигт" дурсамжит тууж шинээр хэвлэгдэн гарлаа. Х.Болор-Эрдэнийн “Хишигт” тууж нь бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн, зохиогчийн өөрийн бага насны нэгээхэн хэсгийн тухай өгүүлнэ. Зохиогч буюу зохиолын гол баатар болох хүүхэд өөртэйгөө ярих ухаарал, нохойтойгоо аминчлах сэтгэлийн шивнээ, бусдын тухай бодрол зэрэг бие баатрын ганцаарчилсан монолог голлох нь өгүүлэмжийн онцлог билээ. Мөн эл туужид хүнд хэцүү амьдрал, бэрхшээл дундаас ухаажин хэрсүүжиж буй уянгын, бодит, гол дүрийг урлан босгосон нь олзуурхууштай. Үүнээс гадна зохиолчийн бага насандаа үзэж харсан, танин мэдсэнээ уран сайхны өгүүлэмжид нэгтгэн барьсан тухай дурсамжит тууж юм. Байгалийн бүтээл болсон хүн өсөх наснаас амьтантай нөхөрлөж, түүгээр дамжуулан байгалийн талаар танин мэдэж, бусдыг хайрлах сэтгэл, амьтдыг ойлгох сэрэл мэдэрхүйгээ хэрхэн хөгжүүлж байдгийг уг туужаас олж мэдэх болно.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
ШИНЭ ЕРТӨНЦИЙН ЗҮҮД
ГАБОГИЙН СУРВАЛЖИЛСАН ГЭМТ ХЭРЭГ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо