SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
      5.10
    • Улаанбаатар
      6 °C
    • Валютын ханш
      $ 3573₮
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
      5.10
    • Улаанбаатар
      6 °C
    • Валютын ханш
      $ 3573₮

    ГАБОГИЙН СУРВАЛЖИЛСАН ГЭМТ ХЭРЭГ


    Б.Алтанхуяг
     2023-01-06 18:34
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Анх Эдгар Погийн тухай бичвэр эхлүүлэх гэж суухдаа л ямар өгүүлбэр тавихаа мэдэхгүй хоосон цаас удаан гэгч нь ширтсэн билээ. Одоо ч гэсэн адил мэдрэмж төрж байна. Сахалтай, шар цэцэг энгэртээ хатгасан Колумб өвөөгийн тухай хэрхэн яаж бичихээ бодоод олчихсон ч эхлүүлж чадахгүй суусаар нэг л өдөр ийм аргацаасан байдлаар жижигхэн оршил сарааччихав. Магадгүй энэ бичвэрт эхлэл огт байхгүй гээд бодчихсон нь зөв. Яг л оргүй хоосон ганцаардлын мэдрэмжтэй адилхан. Гэвч ганцаардал угтаа хоосон бус. Эсвэл хоосролын үр дүнд бүтээгдсэн мэдрэмж байх. Байхгүй мөртлөө оршиж байдаг олон зүйлсийн нэг нь уншилгүй өнгөрч болох энэ үгс байж яагаад болохгүй гэж...

    БЯЦХАН ДИВААЖИНГААР ЗОРЧИХ ЭХНИЙ АЯЛАЛ

    Урлаг, уран бүтээл ч ялгаагүй ийм л зүйл шиг төсөөлөгддөг. Ой дуртгалынх нь хаа нэгтээ орших Макондо тосгон бол бидний оюун санаагаар л нэвтэрч очих боломжтой газар. Нөгөөтэйгүүр Гарсиа Маркесийн “би”-гээр дамжин аялна гэсэн үг. Аялалын эхлэл оньсого шиг санагдсан бол төгсгөл нь мөн л адилхан байна. Үгүй бол тэр роман шидэт реализмын төлөөлөл болж Америк тивийн уран зохиолын түүхийн онцгой нэгэн бүтээл байх байр нь ганхана. Тэр түүх, түүхэн үнэн болоод худал, нийгмийн хийгээд хувь хүний сэтгэлзүй, ой санамж, зөн билэг, зүүдний олон төрөл, бидний мэдэх болон мэдэхгүй ахуйн тэр бүх ертөнцийг тоочин бичихдээ хоорондын уялдааг огтхон ч таслаагүй байдаг. Тиймдээ ч дөрвөн зууны турш баримталж ирсэн ёс жаягийг Рушдигийн “сахиусан тэнгэр” хэмээн тодотгосон түрэг маягийн төрхтэй, колумб хүү зөрчиж орхиод дахин шинээр боловсруулсан юм.

    Нэгэнтээ “Зуун жилийн ганцаардал”-ыг уншиж дуусгачихаад хэд хоногийн дараа нэхэн санах үед хурандаа Аурелиано Буэндиагийн Урсулад хэлдэг “Хүн үхэх ёстой болохоороо үхдэггүй, чадах цагтаа л үхдэг юм” гэх үг ой тойноос гаралгүй үлдчихсэн байж билээ. Магадгүй романы дүрүүд анхнаасаа л хувь заяанаас юу ч нэхдэггүй, гомдоллож тунидаггүй, үхэж чадах цагтаа л хоргодох зүйлгүйгээр явж чаддаг болж бүтээгдсэн билээ. Маркес ч бас үхлийг эмэгтэй хүний дүрээр морилдог гэж итгэдэг байсан учраас романуудынхаа баатруудын адил өөрийгөө шар эрвээхэйн сүнсэнд хувирах тэр агшнаас огтхон ч айж эмээдэггүй байсан болов уу.

    Сайхан Елена л үгүй бол Ахейн эрс дайнд мордох шаардлага байгаагүй. Гэтэл Маркесийн бүтээсэн дэлхийн хамгийн хайр татам эмэгтэй болох сайхан Ремедиос огт өөр ертөнцийн хүн. Магадгүй энэ романд гарах олон дүрүүдээс ялгаатай нь Ремедиос хүн биш сахиусан тэнгэр юм. Тэр уншиж, бичиж ч мэдэхгүй, гэр дотуураа чармай нүцгэн явах мэтээр дүрэм журмыг үл харгалздаг нэгэн. Эрчүүлийн сэтгэлийг үймүүлж аргалж болшгүй сэрэл мэдрэмж төрүүлэх түүнийг үхэл таригч ч хэмээн нэрийддэг. Гэхдээ сахиусан тэнгэр ямар ч үхэл бэлэглээгүй билээ. Магадгүй тэгсэн бол жинхэнэ ид шид бий болж романы уянгалаг чанар түр зуур тасалдах байсан байж магадгүй. Угтаа Макондо даяар урссан цус бүх л хүмүүсийн оюун санаагаар дайран өнгөрч байсан шүү дээ. Гэтэл мөн чанартаа энэ амьдралаас, нийгмээс хэн ч юу ч нэхээгүй, тэд өөрсдийн бардам занг хадгалсан чигтээ дуугүйхэн ажин түжин сууцгаасан. Урсула л өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан болсон гэж зарлахгүй гэсэндээ сохорсноо тас нуудаг.



    Харин өнөөх сахиусан тэнгэр маань цагаан давуунаас зууран хүчит салхины аясаар нисэн оддог. Сайхан Ремедиосын үхлийг Маркес хамгийн сайхнаар зурсан. Түүнээс бусдынх нь үхэл маш чимээгүй. Зарим дүрийнх нь үхэл огтоос илчлэгддэггүй билээ.

    “Бараг таг сохорсон ч гэсэн ухаан саруулхан хэвээр байгаа Урсула л энэ дийлдэшгүй салхи ямар салхи болохыг мэдэж, гялалзсан урсгалынх нь аяар цагаан даавууг тавин харвал Сайхан Ремедиос дэрвэлзэх цасан цагаан даавуун дунд салах ёс гүйцэтгэн гар даллан далласаар хөөрөн одож, цох нисэж, мандирваа цэцэглэх агаарын давхрааг орхиод, өдрийн дөрвөн цаг ч болоогүй байсан агаарыг нэвтлэн гараад, ой дуртгалын хамгийн өндөрт нисэгч шувуухайн ч гүйцэхээргүй алсын тэр агаарт үүрд замхран алга болвай”. |орч.Го.Аким|

    Ой дуртгалын хамгийн өндөрт дүүлэн хүрдэг шувуухайн ч гүйцэхгүй алс руу сахиусан тэнгэр л явж чадна. Бусад нь халуун салхи үлээж, дээвэр нь зэвэрч гүйцсэн оромжиндоо чимээгүйхэн мөнхийн хутаг олно. Тэр өндөрт гарч хэзээ ч чаддаггүй учраас Английн номлогч Жозэф Глэнвилл “Хүмүүн сэтгэлийн үхээнц байдлаараа үхэлд ч, сахиулсан тэнгэрүүдэд ч хавьтан дөхөж чаддаггүй сул дорой амьтас билээ” хэмээн хашгирсан биз ээ.

    Хүний оюун санаанд төрж болох бүхнийг урлаг, түүх, үлгэр домогтой хольж хутгаад шинэ үзэл санааг биежүүлж гаргах боломжтой замыг залуухан колумб зааж өгчээ. Олон жил үргэлжилсэн дайн, Хурандаа Аурелиано Буэндиа шиг эх оронч цэргүүдийн гавьяаг далдуур наймаалцах гутамшигт үйлдлүүд гээд үнэндээ нийгмийн ёс жаяг, бодит байдлаас хэт хол бүтээгдсэн дүр эсгэлт биш. Тиймэрхүү романууд “Зуун жилийн ганцаардал”-ын өмнө, хойно хэдэн саяар л  бүтээгдсэн. Гэвч аялал амархан дуусдаг. Харин “Маркес” гэсэн нэртэй номууд үүргэвчиндээ чихчихсэн, уран зохиолын уншигчийн Макондод хийх аялал хэзээд үл дуусна.

    БЯЦХАН ДИВААЖИН БҮТЭЭГЧ КОЛУМБ ӨВӨӨ



    Маркесийн богино хэмжээний хүүрнэл зохиолуудаас хамгийн их яригддаг, олон зуун сая уншигчдын хүртээл болсон бүтээл нь “Зарлагдсан үхлийн товчоон” юм. Зохиолын үйл явдал Карибын тэнгисийн эрэгт орших нэгэн тосгонд өрнөдөг. Энд ч бас шашин шүтлэг, зүүд зөн, хүмүүсийн сэтгэлзүйн олон талт байдал, нийгмийн эмгэнэлийг бараан егөөдлөөр зуран үзүүлсэн нь харагдана. Макондо бүтээл болгонд өнгөө хувиргаж, Маркес далавчнаасаа шинэ өд сугалсаар байсныг уг тууж илтгэн харуулдаг.

    Ерөөс байх боломжгүй эсвэл маш аймшигтай үйл явдлыг жирийн л зүйл мэтээр санаж, унших явцад сэтгэл түгших асуудал гарахгүй. Байх л ёстой мэт санагдана. Гэвч туужийн төгсгөлийн “авай” гэх үгийг уншиж дууссаны дараа түмэн асуулт ургана. Аллага үйлдсэн ихэр ах дүү Викарио, гэнэт л гарч ирээд тосгоныхны амьдралын хэмнэл, түүхийг өөрчилж орхисон Байардо Са Роман, үйл явдлыг үүсгэгч Анхела Викарио болон аллагын тухай Сантьяго Насарт сэрэмжлүүлж үг хэлээгүй хүмүүсийн яг хэн нь буруутайг хэн ч мэдэхгүй. Насар өөрийнхөө үхэлд ч буруутай байж мэдэхээр хоосон өрөөнд уншигчийг аваачиж цоожилчихоод Маркес түлхүүрээ халаасандаа хийгээд явж оджээ.

    Туужийг Сантьяго Насарын үхлийн шалтгааныг тодорхой болгохын тулд дотны нөхөр нь аллагатай холбоотой бүх л хүмүүстэй уулзаж, нэг ёсондоо сурвалжилга хийж яваа мэтээр зохиомжилсон байна. Магадгүй тэгж байж “товчоон” болно шүү дээ. Карибын тэнгисийн эрэг дээрх уг тосгонд нэг л өдөр Байардо Сан Роман гэх нууцлаг бөгөөд нэлээдгүй хөлжсөн залуухан эрхэм ирдэг. Тэрээр уг тосгоноос өөрийн эхнэр Анхела Викариог олж хуримлахаар болно. Гэвч хүүхэнд залууг гэх сэтгэл байсангүй. Тосгон даяар найрлаж, цэнгэн хөгжилдөж байх буюу хуримын анхны шөнө Байардо Сан Роман сүйт бүсгүйгээ онгон бус гэдгийг мэдээд гэрт нь оруулж өгдөг. Мэдээж эх нь галзуурсан мэт уурлаж охиноо зодох бөгөөд хоёр их ах болох Педро, Пабло нар дүүтэй унтсан эрхмийг хөнөөж гэр бүлийнхээ нэр хүндийг балчиг намагаас татаж гаргахаар шийднэ. Харин тэр хүн нь Сантьяго Насар байв.

    “Анхела дахин төрсөн юм. “Би түүнд үхтэлээ дурлачихсан. Ямар ч аргагүй бүр галзуурсан гээч” хэмээн надад ярив. Нүдээ анихад л тэр харагдаж, далай тэнгист ч түүний амьсгааг сонсож, шөнө дунд ч бие нь халуу шатан сэрдэг байв”. |орч.Б.Нямдорж|

    Бараг бүтэн нэг бүлэг Анхела Викариогийн хайртай залуудаа бичсэн захидал Маркесаас л гарч болох хайр сэтгэл, шунал тачаалын амьсгал, санаанд оромгүй ч гэлээ хэзээд үнэнээс үл гажих гунигт төгсгөлтэй үг өгүүлбэрээр дүүрэн байдаг. Анхела Викарио хэлсэн болохоос Насартай унтсаныг, тэд ойртож байсныг хэн ч хараагүй. Эмэгтэй түүнд хайртай учраас, Насар түүнийх л биш бол хэнийх ч биш гэсэндээ худал хэлчихэв үү гэдгийг таахад амаргүй. Гэтэл Байардо Сан Роман үхлүүт мэт ухаангүй тосгоноос явсны дараа Анхела Викарио түүнд дурлаж шинээр төрсөн нь хариултыг улам л нууц болгож байна.

    “Зуун жилийн ганцаардал”-ыг дуртгахуйн хэмнэлээр бичигдсэн, чимээгүйхэн хөвөөд л байдаг бичлэгийн арга барил туужийн өнгө аясыг гунигтай болгоод зогсохгүй оноосон нэргүй хүүрнэгчийг олон жилийн хойно мөрдлөгө хийлгэж аллагын араас явуулсан нь урдуураа хэнд ч харагдахгүй торон хөшиг татчихаад зохиолоо бичиж дуусгасан мэт санагдана. Дараа нь ч тэр хөшигнийхөө араас уншигчдыг шоолж суух дүрсгүй өвгөний дүр тархинд тодхон бууна.

    Цайлган Эрендирагийн эмээгийн үхлийг Маркес хэрхэн дүрсэлдэг билээ. Сантьяго Насарынх ч яг адилхан. Гэтэл тэр олон арван удаа хутгалуулж, цувсан гэдэснийхээ тоос шороог арилгасаар дотуураа алхсаар байсан гээд бод. Маркесын зохиолд л ийм зовлонгоор дүүрэн хөвөрсөн санаа алдалтуудтай таарна.

    “Түүнийг харанхуйн дунд тэмтчин байж энэ болон нөгөө ертөнцийн толгой эргэм, тоо тоймгүй олон нэрсийн дундаас шууд эрж олонгуутаа, тэртээ тэргүй тодорхой болсон хувь тавилангийн эргэлт буцалтгүй, эргэлзээгүй тогтоолыг хананд эрвээхийг ганцхан хатгалтаар нэвт сүлбэх мэт зарлаж орхих нь тэр”.

    “Аз жаргалынхаа үлдэгдэл юмсыг үхлийн ертөнц дахь гэр рүүгээ зөөсөөр байгаа хүн нь би өөрөө юм шүү”.

    “Бие рүү дүрсэн хутга ямар ч цусгүй, цэвэрхэн гарч ирээд байсан нь ёстой гайхмаар. Би дорж хаяж түүнийг гурван удаа хутгалсан Гэтэл хүний урманд дусал цус ч гараагүй” хэмээн Педро Викарио мөрдөн байцаагчид мэдүүлсэн байв.



    Энэ бүхэн Маркесийн хүүрнэлд л таарах дүрслэлүүд мөн. “Кихот ноён”-г биччихээд Сервантес бусад баатрын сэдэвт нүсэр романуудыг шоолж хэвтсэн шиг Маркес уг туужийг 1981 онд бичиж эх адаг нь олдохооргүй болсон олон ном хэвлэлийн дундуур харцага шонхор гэрэл татуулан өнгөрөх зам мөр гаргасан юм. Мэдээж тэр удаан хугацааны турш завсарласан уран зохиолдоо эргэн ирэх үе. Тиймдээ ч Салман Рушди “Зарлагдсан үхлийн товчоон” бол удаан хугацааны аниргүйн дараах хачирхалтай сайхан чимээ юм хэмээсэн байдаг.

    Эргийн тосгоны гэмт хэрэг ч тэр Макондо ч тэр, эмээгийнх нь ярьдаг асан үлгэрүүдийн ямархан хий биет Маркесын дотор оршиж нууцлаг, байж ядсан хэрнээ үргэлж л тэвчих зовлон зүдгүүрийнхээ дундуур “Хурандаад хэн ч бичихгүй” туужийнх нь өвгөн, эмгэн шиг бөгтийн алхах дүрүүдийг бичүүлж, дэлхийн хамгийн сонирхолтой сэтгэл татам тосгодын хана, хашааг бариулсныг бид мэдэхгүй. Харин улс гүрэн болгонд Макондо бий гэдгийг л сайн мэднэ. Энэ тосгон, зохиолын бүх л дүрүүд бидний дунд оршиж байгаа. Сюрриализмын урсгал “метафорлог” хэмжээнд хүртэл хөгжиж Маркесийн шидэт реализм бий болсон ч хийсвэрлэл нь бодит ахуйд үнэхээр оршиж чаддагаараа л тэр жинхэнэ илбэчин бөгөөд хүн бүрт өөрийн гэсэн бяцхан диваажинг нь бүтээж өгдөг билээ.

     

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    ШИНЭ ЕРТӨНЦИЙН ЗҮҮД

    2023-01-05 14:14

    Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв

    2022-03-31 17:35

    Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо

    2022-03-31 17:36
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    1 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    1 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    1 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    1 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    1 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    1 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    1 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    1 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    1 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    1 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    1 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    1 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    1 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    1 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    1 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    1 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    1 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    1 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    1 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    1 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    1 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    1 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    1 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    1 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    1 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    1 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    1 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    1 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    1 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    1 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    1 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    3 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    3 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    3 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    3 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    3 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    3 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    3 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    3 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    3 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    3 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    5 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    5 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    5 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    5 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    5 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    5 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    6 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    6 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    6 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    6 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    6 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    6 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    6 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    6 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    6 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    6 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    6 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    6 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022-2025 Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.