ХБНГУ-ын Баден-Вюрттемберг муж улсын нийслэл Штуттгарт хотод 2023 оны 1 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “CMT Штуттгарт” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд монгол орны түүх соёл, язгуур урлаг, эрийн гурван наадмыг сурталчлах уран бүтээлчид, тамирчдын төлөөлөл оролцож байна.
Тус үзэсгэлэнд 90 гаруй орон оролцож байгаа бөгөөд зөвхөн Монгол Улс “ТҮНШ ОРОН”-оор оролцож байна. Уг олон улсын үзэсгэлэнгийн зорилго нь аялал жуулчлалын салбарын хэрэглэгчдэд шууд ханддаг, улс орон, бүс нутгаар нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулж, газар дээр нь шууд гэрээ байгуулах, бүтээгдэхүүн худалдан авах боломжтой байдгаараа онцлог юм.
Үзэсгэлэнд оролцож буй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “СМТ ШТУТТГАРТ” ОУ-ын үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлснийг олон улсад зарлав. Мөн 2021 оны 10 дугаар сард нэвтрүүлсэн www.evisa.mn системээр Монгол Улсын визийг цахимаар авч буйг мэдэгдлээ.
Үзэсгэлэнг 300 мянган хүн үзэхээр захиалга өгсөн бөгөөд Герман болон Европын орнуудын иргэд аялах орны сонголт, аяллын маршрутаа эндээс хийдэг байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв