Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилнэ.
Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудсан байна. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан компаниудын мэдээллийг дараах дарааллын дагуу шинжлэн судлах юм. Үүнд:
1. Кью эс си ХХК
2. Хөтөл ХХК
3. Вояжер минерал ресурсес ХХК
4. Мондулаан трейд ХХК
5. Пи си вай ХХК
6. Хатант интернешнл ХХК
7. Эрдэнэс монгол ХХК
8. Эрдэнэс тавантолгой ХХК
9. Эрчим хүчний яам
10. Строй-инвест ХХК
11. Цэцэнс майнинг ХХК
12. Скайлэнд энержи ХХК
Сонсголыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт мэдээллийг сонсох сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Сонсгол: Гурван сая гүйлгээг данс хөөх замаар шалгасан нь өмнө хийгдээгүй шалгалт болсон
Хөгжлийн банкны талаарх нээлттэй сонсголыг МҮОНРТ шууд дамжуулна
1072 хувьцааг 2012 оноос хойш төрсөн иргэнд олгоно