Сангийн яамны Төрийн сангийн газраас АСН системд өглөө 9.00-9.30 цагийн хооронд 1,095,346 ширхэг гүйлгээ ирүүлснийг Монголбанкнаас 9.52 цагт банкнуудад дамжуулан хуваарилжээ.
Банкнууд хүлээж авсан дээрх гүйлгээг иргэдийн дансанд тусгаж байгаа бөгөөд өдрийн 12.00 цагийн байдлаар нийт хүлээж авсан гүйлгээний 61 хувь буюу 672,525 иргэний дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлээд байна.
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Монголбанканд хэрэгжсэн "Төлбөрийн системийн шинэчлэл" төслийн хүрээнд Автомат клиринг хаус (ACH) системийг 2019 онд нэвтрүүлсний дүнд Монгол Улсын төлбөр тооцооны систем дэлхийн жишигт хүрч, Хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт зэрэг төрөөс гүйцэтгэдэг их хэмжээний гүйлгээг түргэн шуурхай боловсруулах, шилжүүлэх боломжтой болсон билээ.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
"Худалдан авсан дүнгээрээ буцаан авах тул НӨАТ-ын хоёр хувийг нэмэх нь ашиггүй"
НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс эхлэн олгоно
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв