АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус их хурлаар өнөөдөр тус намын даргаар Л.Гантөмөрийг сонгов.
Даргын сонгуульд Л.Гантөмөр 152 хүний санал авсан бол С.Баярцогт 129 хүний санал, З.Нарантуяа 12 хүний санал тус тус авчээ.
Л.Гантөмөр мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа “Зургаан жилийн өмнө намын даргад нэр дэвшиж байхдаа 21 аймгийг тойрч намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж байсан. Аймгийн соёлын төвд болсон хурал ч ийм замбараагүй болоогүй. Өнөөдрийн хурлыг би эв нэгдлийн хурал гэж харж байна. С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг ирээсэй гэж хүссэн. Миний намын даргад өрсөлдөж байгаа шалтгаан бол бөөнөөрөө ард түмнээсээ дараагийн сонгуульд санал авахын тулд хүчээ нэгтгэх. Ардчиллыг буцаан сэргээе гэж бодож байгаа бол өнгө мөнгөнд битгий хууртаарай. Би Сүхбаатар дүүргээс дөрвөн удаа УИХ-д сонгогдохдоо мөнгө тарааж байгаагүй. Харин ард түмэнтэйгээ гар барьсан" гэсэн юм. Мөн намын дарга болбол хамгийн түрүүнд сонгуулийн тогтолцоог өөрчлөх амлалт өгчээ.
3 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Б.Амарсайхан: Дэлхийд соёл, ахуйгаараа ялгарах кино хийхийг зорьж байна