Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулаад байгаа юм.
Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх саналыг өчигдөр шүүхэд хэлэлцэх байсан ч яллагдагч Ц.Хулангийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан. Уг хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа шүүх хурлыг товлож хэлэлцэнэ гэж байсан юм.
Тэгвэл Ерөнхий шүүгч хүсэлтийг шийдвэрлэснээр яллагдагч Ц.Хуланг цагдан хорих эсэхийг хэлэлцэж, нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ. Эргэн сануулахад, ТЕГ-ын МШГ-аас Ц.Хуланг ЭХ-ийн 19.4-1 зааснаар гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар яллагдагчаар татах санал гаргажээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих эсэх шүүх хуралдааныг түр хойшлуулав
Х.Нямбаатар: Яруу найрагч Ц.Хуланг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон
Яруу найрагч Ц.Хуланг саатуулжээ