АНУ-ын Калифорни мужийн Монтери Парк хотод галт зэвсэгт этгээд 10 хүнийг буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Үүнээс гадна 10 гаруй хүн бэртэж, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн байна.
Тодруулбал, энэ хэрэг цагаан сарын баяр болж байсан газраас маш ойрхон зайд бүжгийн дугуйлангийн газар болсон байна. Хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон сэжигтний талаар нарийн мэдээллийг цагдаа нар одоогоор өгөөгүй байгаа юм. Сэжигтэн хэргийн газраас зугтсан бөгөөд ижил гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж албаныхан сэжиглэж байна.
Тус хотод 60 мянга гаруй хүн амьдардаг бөгөөд дийлэнх нь Ази гаралтай хүмүүс байдаг тухай үзүүлэлт бий. Энэ хэргийг өнгөрсөн жилийн хавар Техасын Увалде хотын бага сургуульд болсон галт зэвсгийн хэргээс хойших хамгийн их хүний аминд хүрсэн, “аймшигт” хэрэг боллоо гэж хэвлэлүүд тодотгож байна. Он гарснаас хойш олон хүний аминд хүрсэн, гал нээсэн 33 хэрэг АНУ-д бүртгэгджээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв