Урсгал сөрж 12 настай хүүхэд гэмтээсэн гэх Ч.Маралмаагийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлсэн ч ирэх сарын 10-ныг хүртэл хойшиллоо.
Тодруулбал, шүүгдэгч Ч.Маралмаа нь өмгөөлөгч н.Дэлгэрнямаас татгалзсан гэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг ийнхүү хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр дээрх шүүх хуралдаан болсон юм. Энэ сарын 11-ний өдөр уг эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд хэлэлцүүлэгт иргэн Ч.Маралмаа өмгөөлөгчийн хамт оролцжээ. Энэ хэрэгт таван шинжээчийн дүгнэлт гарсан ба эхний хоёр дүгнэлтэд хохирогч охин хөнгөн гэмтэлтэй гэж үзсэн бол гурав, тав дахь шинжээчийн дүгнэлт “хүндэвтэр гэмтэлтэй” гэж гарсан байна.
Охины хүндэвтэр гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлтийг Ч.Маралмаа болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд маргаж байгаа аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв
Яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих эсэх шүүх хуралдааныг түр хойшлуулав