Европын комиссын /ЕК/ дарга Урсула фон дер Ляйен, Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррель нар энэ долоо хоногт Киевт айлчлах гэж байгаа тухай ЕК-ын албан ёсны төлөөлөгч Эрик Мамер мэдээлсэн байна.
"Дарга фон дер Ляйен болон дээд төлөөлөгч Боррель нар Варшавт бямба гарагт болох хандивлагч орнуудын арга хэмжээний өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар энэ долоо хоногт Киевт айлчилна" гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ.
Өнгөрсөн долоо хоногт Европын парламентын дарга Роберт Местола Киевт айлчилсан юм.
Европын Холбоо болон Канад улс Польшийн нийслэл Варшав хотноо Киевт тусламж үзүүлэх хандивлагч орнуудын олон улсын бага хурлыг дөрөвдүгээр сарын 9-нд зохион байгуулахаар товложээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Дэлхийн хамгийн баян хүн Твиттер компанийг $43 тэрбумаар худалдаж авах санал тавьжээ
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв