Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск сошиал сүлжээний Твиттер компанийг бүхэлд нь $43 тэрбумаар худалдаж авах санал тавьсныг АНУ-ын Үнэт Цаас, Арилжааны Хороо өнөөдөр мэдээлжээ.
“Твиттерт асар их боломж бий. Би түүнийг нь нээх болно” гэж Маск тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Брэт Тэйлорт бичсэн захидалдаа өгүүлсэн байна.
Маскийн саналын талаар мэдээ тарсны дараа Твиттер компанийн хувьцааны ханш өнөөдрийн арилжаа нээгдэхийн өмнө 12 хувиар өсжээ.
Твиттер компанийн 9.2 хувийг Илон Маск худалдаж авсан нь энэ сарын эхээр тодорхой болсон юм.
“Энэ санал бол миний хэлэх хамгийн дээд үнэ. Хэрвээ зөвшөөрөхгүй бол би одоогийн хувь эзэмшлээ ч эргэж харах болно” гэж Маск захидалдаа бичжээ.
Тэрбээр цааш нь бичихдээ “Дэлхий дахинд үг хэлэх эрх чөлөөний платформ болж чадна гэж үзсэн учраас би Твиттерт хөрөнгө оруулсан. Үг хэлэх эрх чөлөө бол ардчилсан нийгмийн зайлшгүй шаардлага гэдэгт би итгэдэг. Хөрөнгө оруулсныхаа дараа би тус компани одоогийн хэлбэрээр энэхүү үүргээ биелүүлж чадахгүй гэдгийг ойлгосон. Твиттер хувийн компани болж өөрчлөгдөх хэрэгтэй” гэсэн байна.
“Хэрвээ тохиролцоонд хүрч чадахгүй бол би шаардлагатай өөрчлөлтийг нээлттэй компанийн хэлбэрээр хийж чадахгүй гэж үзэж буй тул оруулсан хөрөнгөө буцаах талаар бодох болно. Энэ бол сүрдүүлэг биш, харин өөрчлөлт хийлгүйгээр сайн хөрөнгө оруулалт болж чадахгүй гэсэн миний итгэл үнэмшилтэй холбоотой шийдвэр юм” гэж Маск тайлбарлажээ.
Илон Маскийн тавьсан саналаас харвал тэр Твиттер компанийн нэгж хувьцааг $54.20-оор тооцож, өөрт байгаагаас бусад бүх хувьцааг худалдаж авах санаатай байна.
Маск 9.2 хувийг эзэмших болсон нь ил болсны дараа Твиттер компани түүнийг төлөөлөн удирдах зөвлөлдөө урьж байв.
Гэтэл үүнээс тав хоногийн дараа Маск дээрх саналаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм. Татгалзсан шалтгаан нь өнөөдөр тодорхой болж байна.
Эх сурвалж: Business Insider
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Б.Амарсайхан: Дэлхийд соёл, ахуйгаараа ялгарах кино хийхийг зорьж байна
Юанийн ханш өссөн ч эрэлт нэмэгдээгүй, солилцоо хэвийн байна