Meta буюу "Facebook" компанийн Азийг хариуцсан захирал Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг худал хэлж байна гэж цахим сүлжээнд жиргэсэн байна. Тодруулбал, Х.Нямбаатар сайд "Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, манай яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо" гэж цахим сүлжээнд өнгөрсөн оны есдүгээр сард жиргэжээ.
Энэхүү жиргээний хариуд Мета компанийн Ази-Номхон далайн бүсийн захирал Жорж Чен "Худлаа. УИХ-аар яаран сандран батлагдахаас өмнө бид хууль, хуулийн төслийн эхийг хэзээ ч авч байгаагүй. Хууль болсных нь дараа л бид анх удаа харсан" хэмээн жиргэжээ.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг ЦХХХ-ны сайд Н.Учрал өргөн барьж, УИХ-аас хоёр өдрийн дотор баталсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Учир нь уг хууль нь цахим орчинд хүний эрхийг хамгаалах гэхээс илүүтэй иргэн чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилж, эрх баригчдыг хамгаалах санаа зорилготой гэх зэргээр маргаан үүсгээд байгаа билээ.
Жорж Чен мөн цахим сүлжээний хаягандаа "Монголын шинэ хууль цахим сүлжээнд үг хэлэх эрхэнд заналхийлж байна" гэсэн гарчигтай гадаадын хэвлэлд гарсан мэдээг хуваалцахдаа "Үг хэлэх эрх бол хүний суурь эрх юм - Бүх Монголчуудад зориулав" хэмээн жиргэж байр сууриа илэрхийлжээ.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Гадаад худалдааны зардал 30 орчим хувиар буурна
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш