Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж буй. Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй гэж ГХЯ-аас мэдээллээ.
БНТУ-д болсон газар хөдлөлттэй холбогдуулан өнөө өглөө ГХЯ-ны удирдлагууд шуурхай хуралдаан хийсэн байна. Хуралдаанаар шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж, УОК болон Шадар сайдад танилцуулсан аж.
БНТУ-д нийт 6000 орчим монгол иргэн ажиллаж амьдарч байгаагаас оюутан 290, 0-16 насны хүүхэд 150, бусад нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
ЭНЭ ЦАГИЙН ИД ШИД
ГАБОГИЙН СУРВАЛЖИЛСАН ГЭМТ ХЭРЭГ