Туркийн тал Монгол Улсын тусламжийн баг илгээх саналыг хүлээн авсан тул Засгийн газар эл асуудлаар 17.30 цагт хуралдахаар товложээ.
Тус улсад даваа гарагт хүчтэй газар хөдөлсний улмаас олон барилга байгууламж нурж 3000 гаруй хүний амь үрэгдсэн нь тогтоогдоод буй. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа юм. Иймд, манай улсын ГХЯ шуурхай хуралдаж тус улсад тусламж үзүүлэх асуудлаар санал боловсруулж УОК, Шадар сайдад танилцуулсан байна. Улмаар манай талаас дэмжлэг болгож эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчийн баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа тус улсын ЭСЯ-нд хүргүүлээд байсан юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Дэлхийн улс орнууд Турк руу аврах багаа илгээж байна
Манай улс Турк руу тусламжийн багаа илгээх хүсэлтээ өглөө
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо