"Avatar: The Way of Water" төсөл дэлхий дахинаас $2,213,519,731 долларын орлого олоод байна. Энэ амжилтаараа алдарт "Титаник" киног ардаа орхиж, Бокс Оффисын бүх цаг үеийн жагсаалтад 3-р байранд жагсаж эхэллээ. Ингэснээр энэхүү жагсаалтын эхний дөрвөн байрын гурав нь нэг найруулагчийн буюу Жэймс Камеруны бүтээлүүд болж буй онцлогтой. 1997 онд үзэгчдийн хүртээл болсон Түүний найруулсан Titanic кино дэлхий дахиныг байлдан дагуулж Бокс Оффисын жагсаалтыг тэргүүлж байсан бол 2009 онд Avatar кино нээлтээ хийснээр халаагаа өгсөн түүхтэй. Харин Avatar киноны үргэлжлэл болсон "Avatar: The Way of Water" кино нээлтээ хийсэн цагаас эхлэн дэлхий нийтийг байлдан дагуулсаар энэхүү жагсаалтыг гуравдугаар байрт орж ирсэн нь түүхэн амжилтыг тогтоогоод байна. "Avatar: The Way of Water" кино үргэлжлэх хугацаа нь нийтдээ 192 минут үргэлжлэх ба ойролцоогоор 350-460 сая ам.долларын төсөвтэй бүтсэн нь тус кино бүх цаг үеийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн кинонуудын 4-р байранд бичигдэж байгаа юм. Тус бүтээл кино театруудаар гарсаар байгаа тул энэхүү гайхамшигт амжилт цааш үргэлжлэх ч боломжтой билээ.
Бокс Оффисын бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон жагсаалтын эхний таван байрт жагсаж буй бүтээлүүдийг танилцуулбал:
- Avatar (2009) - $2,922,917,914
- Avengers: Endgame (2019) - $2,797,501,328
- Avatar: The Way of Water (2022) - $2,213,519,731
- Titanic (1997) - $2,209,835,296
- Star Wars: The Force Awakens (2015) - $2,068,223,624
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Б.Амарсайхан: Дэлхийд соёл, ахуйгаараа ялгарах кино хийхийг зорьж байна
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо