K-Popыг үүсгэн байгуулагч И Сү Ман 2023 оны зургаадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхээр K-pop фестивалийг Монгол Улсад зохион байгуулахаа зарлажээ.
Ямар хамтлаг, дуучин ирэхийг тодорхой болгохоор айлчлалын бүрэлдэхүүнд багтсан БОАЖ-ын сайд болон холбогдох албаныхан уулзалт хийж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, K-pop фестивалийн үеэр Солонгосын энтертаймент баг, Хятад, Тайвань, Тайланд, Сингапураас фенүүд нь манай улсад ирнэ гэж тооцоолжээ.
Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй айлчлалын хүрээнд "Монголд тавтай морилно уу" арга хэмжээний үеэр И Сү Ман мэдэгдсэн байна.
2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан K-pop хамтлагийг урих тухай асуудал яригдаж байгааг тодотгов.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Б.Амарсайхан: Дэлхийд соёл, ахуйгаараа ялгарах кино хийхийг зорьж байна
“Welcome to Mongolia” хөтөлбөрийг БНСУ-д зарлалаа