SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
      6.26
    • Улаанбаатар
      21 °C
    • Валютын ханш
      $ 3580₮
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
      6.26
    • Улаанбаатар
      21 °C
    • Валютын ханш
      $ 3580₮

    Худалдаанд буй 10 эмийн хоёр нь чанаргүй


    С.Мөнхбаатар
     2023-03-01 09:36
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Хэдий эрх мэдэл, эд баялаг байв ч эрүүл биегүй бол зорьсон зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хэцүү. Тиймээс л “Эрүүл мэнд эрхэм баян” гэдэг. 
    Харин бидний эрхэм баянд чанаргүй эм заналхийлж буй тухай “Зууны мэдээ” сонин “Асуудал Шийдэл-Эрүүл мэнд” буландаа  цувралаар хүргэж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа манай улс ихэвчлэн ямар улсаас эмээ  импортоор авдаг тухай болоод үүнд тавьдаг хяналт шалгалтын тухай хөндсөн. Харин энэ удаагийн дугаартаа эмийн гаж нөлөө хүний биед хэрхэн нөлөөлдөг болоод эмийн дээжийг лабораторид хэрхэн шалгадаг тухай сурвалжиллаа. 
    “ПАРАЦЕТАМОЛЫГ ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХОРЬСОН”
    Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад ханиад дэгдэлт их байгаа тухай мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Ялангуяа бага насны хүүхдүүдэд их хүнд тусч, амархан хатгалгаа болж байна. Тиймээс ЭХЭМҮТ болон харьяа дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачааллаа дийлэхэд хүнд байгаа аж. Харин өрхийн эмч нар арай  хөнгөвтөр өвдсөн хүүхдэд гэрээр хийх эмчилгээ буюу антибиотик бичиж өгдөг. Гэвч хүүхэд хэт их антибиотик ууснаар дархлаа нь суларч, аажимдаа эмийн үйлчлэл авахгүй болдог тухай бид өмнөх дугаартаа мэргэжлийн эмчээс тодруулсан.
    СХД-ийн IX хорооны өрхийн эмч Б.Ариунжаргал “Ханиад хүрсэн хүүхдэд хүнд хөнгөнөөсөө шалтгаалаад бичиж өгөх жор харилцан адилгүй байдаг. Үнэхээр хүнд туссан бол антибиотик бичихээс өөр аргагүй. Мөн манай эцэг эхчүүд ч эхлээд хүүхдээ дур мэдээд өөрсдөө буруу эмчилчихдэг. Ингээд бүр хүндэрсэн үед нь эмчид хандах нь түгээмэл.
    Зарим эцэг эх хүүхдээ халуурахад парацетамол өгөөд байдаг. Эмийн сангуудад ч байнга зарах юм. Гэтэл энэ эмийг дэлхий нийтээрээ хориод байгаа шүү дээ. Үүний оронд Нурофен ч юм уу сөрөг нөлөө багатай эм, халуун бууруулах лаа хэрэглэж болно” гэсэн юм. Мөн өнгөрсөн оны сүүлээр ханиадны эсрэг хүүхдэд уулгаж буй сиропны төрлийн эмүүдийг ДЭМБ-аас хориод байгаа ч манай улсад ямар ч хориггүйгээр зарагдсаар байгаа нь Монгол Улс эмийн чанартаа хэрхэн анхаардгийн тод жишээ юм. 
    ЭМИЙН ЧАНАРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАНДАЛТ СУДАЛГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ  
    Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа “2022 оны аравдугаар сарын байдлаар манай улсын хэмжээнд нийт 4310 бүртгэлтэй байна. Түүний 21 хувь нь үндэсний, 79 хувь нь импортынх.
    Импортын 3407 бүртгэлтэй эмээс европ эм 3338  буюу 98  хувь, уламжлалт эм 69 буюу хоёр хувийг эзэлж байна Мөн Монгол Улсын хувьд 2013 онд ADB төслөөр тоног төхөөрөмж авч суурилуулсан.
    Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос 124 багаж тоног төхөөрөмж хүлээн авснаас 14 тоног төхөөрөмж эвдрэлтэй. Гурван нэрийн тоног төхөөрөмжийг ажилд оруулж, 113  нэр төрлийн тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийж байна” гэсэн юм.
    Мөн эмийн чанарын нарийвчилсан шинжилгээ, хяналт зохицуулалтыг хийхэд хууль эрх зүйн орчин дутагдалтайгаас гадна нэгдсэн байдлаар цахим тогтолцоо бүрдээгүй, чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн үүргээ гүйцэтгэхэд тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдалтай, зах зээлийн дараах эмийн чанар, аюулгүй байдлын тандалт хийх төсөв санхүү бүрдээгүй байгаа юм.
    Цаашид   эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг цогцоор хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эмийн чанар, аюулгүй байдлын зах зээлийн тандалт судалгааг эрчимжүүлэх, эм шинжлэх ба тоног төхөөрөмжийн лабораторийг олон улсын түвшинд хүргэх, эмийн зохицуулалтын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, сургах, зайлшгүй шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байсан юм. 
     ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС ЧАНАР НЭХЬЕ
    Бидний амь нас, эрүүл мэндэд чанарын шаардлага хангахгүй эмийн хэрэглээ заналхийлж байна. Үндэсний аудитын газраас шалгалт хийхэд дотоодод үйлдвэрлэсэн эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь чанаргүй гэдэг дүгнэлт гарчээ.
    Энэ нь эмийн сангуудаар худалдаалагдаж буй 10 эм тутмын хоёр нь чанарын шаардлага хангадаггүй гэсэн үг. Түүгээр зогсохгүй Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж Аудитын байгууллага дүгнэсэн тухай бид өмнөх нийтлэлдээ онцолсон.
     Манай улсын хувьд эмийн зах зээлд эргэлдэж буй эмийнхээ зөвхөн 20 хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа юм. Тиймээс гадны орноос чанарын баталгаагүй эм авснаас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэднээс чанар нэхэх нь зүйтэй ч байж болох. Энэ тухай “Эм” холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтанцэцэг “Бид цар тахлын үед дотооддоо 14 сая амны хаалт, 1.2 сая комбинзон, ариутгалын бодисыг үйлдвэрлэсэн байна. Иргэд дотоодын эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнд итгэдэг байх хэрэгтэй. Гадуур эмийн чанар муу, итгэл төрүүлэхгүй байна гэж их ярьдаг. Харин бид өөрсдийн үйлдвэрлэсэн эмийн чанарт 100 хувь баталгаа өгч чадна” гэв. 
    ЭКСПЕРТИЙН ҮГ
    Үндэсний Аудитын газрын ахлах аудитор Б.Батдэлгэр: ДОЛООН ҮЙЛДВЭР “ЭМ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ”-ЫГ ХАНГАЖ БАЙНА
    -Монголд өнөөдөр 44 эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр байгаагийн дөнгөж долоо нь “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ыг хангаж байна. Тэгэхээр дотоодод үйлдвэрлэж байгаа эмийн чанар, баталгаа эндээс харагдана. Импортоор орж ирж байгаа эмийн чанарт ч хяналт тавих ажил хэлбэр төдий байна. Ялангуяа эмийн түүхий эдийг иж бүрэн хянаж чадахгүй байгаа юм. Хаанаас гаралтай, ямар нөхцөлд хадгалж, бэлтгэсэн түүхий эдээр эм үйлдвэрлэж байна вэ гэдэг мэдээлэл байхгүй. Аудитын явцад лабораторийн хяналт хийхэд шаардлагатай урвалж бодисгүй, тоног төхөөрөмжүүд нь эвдэрчихсэн зэрэг шалтгаанаар эмийн чанарыг баталгаажуулж чадахгүй байсан.
    СХД-ийн VIII хорооны эмч Н.Сарантуяа: АНТИБИОТИК НЬ  ХҮНИЙ БИЕД АШИГТАЙ НЯНГУУДЫГ УСТГАДАГ
     -Антибиотикийг эмчийн зааваргүйгээр хэрэглэх нь эмчилгээг үр дүнгүй болгодог. Хэт их хэрэглэснээр аливаа өвчний эдгэрэлт удааширч, улмаар амь насанд ч аюултай. Мөн бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хуга­­цааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг. Хэрэв ямар нэг антибиотикт дасалтай болсон бол тэр антибиотик төдийгүй түүнтэй адил бүлгийн бусад эм ч үйлчлэхгүй болох аюултай. Антибиотик нь  зөвхөн өвчин үүсгэх нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэнг үржих боломжийг бүрдүүлдэг.
    Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
    Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

    2022-03-31 17:34

    Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ

    2022-03-31 17:49
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    2 долоо хоног
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    2 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    3 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    3 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    3 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    3 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    3 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    3 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    3 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    3 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    3 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    3 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    3 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    3 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    3 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    3 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    3 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    3 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    3 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    3 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    3 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    3 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    3 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    3 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    3 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    3 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    3 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    3 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    3 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    5 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    5 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    5 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    5 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    5 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    5 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    5 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    5 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    5 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    5 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    7 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    7 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    8 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    8 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    8 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    8 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    8 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    8 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    8 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    8 сар
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    1 долоо хоног
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022-2025 Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.