Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК ажиллахаар тогтоов.
Тус үйлдвэрийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч өөрчлөгдсөнтэй холбогдуулан компанийн дүрэмд зохих нэмэлт өөрчлөлт оруулж батлуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захиралд хуралдааны үеэр даалгав.
Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой барьж байгуулах үйл ажиллагаанд хариуцсан салбарын бодлоготой уялдуулан чиглэл өгч, хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болголоо.
БНЭУ-ын Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү үйлдвэр нь манай улсын нефть-химийн салбарын аж үйлдвэрийн суурь, шинэ технологид суурилсан үндэсний бүтээн байгуулалт болж буй юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв