Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх өнөөдөр /2023.03.06/ болно.
Түүнд холбогдох хэргийг шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшилсон. Тодруулбал, Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр болохоор товлоод байсан ч шүүгдэгч Ч.Маралмаа нь өмгөөлөчгөөсөө татгалзсан учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хангах үүднээс шүүх хурлыг хоёрдугаар сарын 10-ны өдөр /2023.02.10/ хүртэл хойшлуулсан байдаг. Харин хоёрдугаар сарын 10-ны өдөр болсон хурлаар өмгөөлөгчийн хүсэлтээр буюу өмгөөлөгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, улмаар шүүхээс гуравдугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшилуулж шийдвэрлэсэн байдаг.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад байгаа юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Ч.Маралмаагийн шүүх хуралдаан ирэх сарын 10-ныг хүртэл хойшиллоо