SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Миний ханьд ямар ял тулгаад байгааг хүмүүс мэдэхгүй


    С.Мөнхбаатар
     2023-03-09 09:31
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Хөх хот дахь Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнийг цагдан хориод буй. Түүний гэргий Д.Баянжаргал цахим хуудсандаа нөхрийнхөө ямар хэргээр яллаад байгааг мэдээллээ.

    Тэрбээр, "Сайн байцгаана уу?
    Өнөөдөр миний ханийн төрсөн өдөр.
    Миний ханийг Даваагийн Мөнх-Эрдэнэ гэдэг. Өнөөдөр хань минь хорих 461-р ангид хоригдож байгаа. Яагаад хоригдсоныг нь ихэнх нь мэдэж байгаа байхаа, гэхдээ ямар ял тулгаад байгааг нь мэдэхгүй л байх. Миний ханьд ололт амжилт ч байгаа, алдаа дутагдал ч байгаа. Өнөөдөр Монгол улсад дуугарсан болгоныг хорьж, ял өгдөг үзэгдэл бий болоод байна, тун харамсалтай. Миний хань үг, үзэл бодлоо хэлдэг байсан нь ард түмэнд таалагдаж зарим нэг хүмүүсийн уурыг хүргэсэн нь үнэн. Үзэл бодлоо илэрхийлэхдээ хэт сэтгэлийн хөөрөлд автаж, болчимгүй үг хэрэглэдэг байсан нь ч үнэн. Гэр бүлийнх нь хувьд сэтгэл эмзэглэж явдаг байсныг нуух юун. Би үр хүүхдүүдээ ийм шударга бус нийгэмд үлдээгээд явмааргүй байна гэж халаглаж байхыг нь олонтаа сонссон. Намайг 2020 оны зун АТГ-аас дуудаж мэдүүлэг авч байсан. Тухайн үед доорх 4 зардлын тухай асууж байсан, би хариулах ёстой зүйлээ л хэлсэн, намайг за болно та явж болно гэсэн. Тэр нь ӨМӨЗОрны Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байх үеийн хэдэн зардлын дагуу л ял өгөх гээд чичирч байх шиг байна. Ямар зардлууд вэ гэжүү…

    1. Хүүхдийн сургалтын зардал- Энэ бол жил болгоны төсөв дээр сууж ирдэг зардал. Ерөнхий консулын газар ажилладаг бүх ажилчдын хүүхдүүд энэ зардлаар тэнд хичээлээс гадуурх сургалтанд суудаг ганцхан бид хоёрын хүүхдүүд энэ зардлыг аваагүй.
    2. Буцах замын зардал- Ерөнхий консулын газар ирээд 3 жил ажиллаад буцахад буцах замын зардал олгодог, энэ нь мөн л тухайн жилийн төсөвт төсөвлөгдсөн мөнгө учраас нэг хүний вагоны зардлаар тооцож олгодог. Мэдээж анхан шатны баримтыг нь авсаны дараа олгодог. Бид хоёрыг тэнд ажиллаж байхад Консул Багахүүгийн гэр бүл, Консул С.Ариунтуяагийн гэр бүл, жолоочийн гэр бүл, Атташе Бямбаагийн гэр бүл 3 жил ажиллаад нутаг буцсан бүгд энэ зардлыг авсан, өөрсдөө ч ийм зардал байдгийг ч мэддэг. Өмнө нь ажиллаж байсан бүх хүмүүс бүгд энэ зардлыг авч нутаг буцаж байсан ба энэ зардлыг олгодог журамтай.
    3. Байрны түрээс- Тэнд томилогдсон үе үеийн Ерөнхий консулууд гадуур байр түрээсэлж ажиллаж амьдардаг байсан. Энэ зардал бас л тухайн жилд төсөвлөгдсөн байдаг. Тэр ерөнхий консулынх энэ хотхонд амьдардаг байсан та хоёрын өмнөх ерөнхий консул энэ хотхонд амьдардаг байсан гээл надад ярьдаг л байсан бид ч гэсэн байр түрээсэлж амьдарсан.
    4. Орчуулга хийлгэж 3000 юаны зардал гаргасан- Ерөнхий консулын газар хятад хэлтэй ажилчин нэг л байдаг. Мөнх-Эрдэнэ Хөх хотод хятад хэлтэй хүн томилж байгаачээ гэж хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан. Тухайн үед ажиллаж байсан дэд консул хятад хэлтэй, ихэнхдээ гадуур ажилтай байдаг, тэнд ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн асуудал мөн тэнд хоригдож байгаа монгол иргэдийн асуудал гээд гадуур ажиллах нь их. Ерөнхий консулын газарт гэнэт зочид төлөөлөгч ирэх нь элбэг, тийм үед л нэг өвөрмонгол хүнээр орчуулга хийлгээд зардлыг нь өгсөн юм байна. За ийм зардлуудыг олгосон гэж ял өгөх гээд байгаан байнаа, ГХЯ бид гомдолтой гээд шүүх хуралд нь нэг төлөөлөл ирсэн байхын. Биднийг очсоны намар (2016 оны намар) ГХЯ-ны дотоод аудит ирж бүх зардал, үйл ажиллагааг шалгаад дүгнэлтээ гаргаад чиглэл өгөөд явж байсан, дараа зун нь Үндэсний аудитын газраас (2017 оны зун) 2 байцаагч ирээд шалгаад хангалттай сайн байна гээл явсан. 2017 оны намар ГХЯ-ны дотоод аудит, 2018 оны зун Үндэсний аудитын газраас бас шалгаад сайн байна гээл дүгнэсэн. Тэгээд биднийг нутаг буцсаны дараа ирсэн үндэсний аудитын дүгнэлт л их сонин байгаа юм. Надад хардах болон барьцах эрх байна. Хэрвээ ийм юмаар нөхрийг минь яллах гэж байгаа бол тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч Болдоогоос мэдүүлэг авсан уу, бидний санхүүгийн тайланг сар бүр шалгаж авдаг байсан ГХЯ-ны нягтлан бодогчдоос тайлбар авсануу, цуг ажиллаж байсан хүмүүсээс тайлбар авсануу, жил бүр ирж шалгадаг байсан ГХЯамны дотоод аудитын газрынхнаас тайлбар авсануу, 2017, 2018 онд ирсэн үндэсний аудитын газраас ирсэн байцаагч нараас мэдүүлэг авсануу??? Тэр үед цуг ажиллаж байсан хүмүүс маань яагаад үнэнийг хэлэхгүй байгаан бэ? Тэр үед санхүүгийн тайланг хүлээн авч шалгадаг нягтлан бодогч нар яагаад үгээ хэлэхгүй байгаан бэ? Гэхдээ та нарыг бас ойлгож байнаа. Мөнх-Эрдэнэ ганцаараа том толгойлж тэр зардлуудыг аваагүй штэ, бүгд л тэр зардлыг авч хүүхдүүдээ сургаж, бүгд л нутаг буцахдаа тэр зардлаар буцаж, үе үеийн бүх Ерөнхий консулууд байр түрээсэлж амьдардаг байсан. ГХЯамд долоо хоног болгон мэдээ өгч, сар болгон санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг явуулдаг байсан. Тэгвэл яагаад тухайн үед нь хэлж, залруулаагүй юм бэ? Би тэгвэл барьцаж байна. Тэнд ажиллаж, амьдарч байсан бүх хүмүүсийг дуудаж мэдүүлэг авна уу! Эдгээр зардлууд гарахдаа хүлээн авсан дээр бүгд тэдний гарын үсэг байгаа. Яагаад жил болгон ирсэн дотоодын болон Үндэсний аудитын дүгнэлтийг харахгүй байгаан бэ? Яагаад 2019 онд нягтлан бодогч нь нутаг буцсан Ерөнхий консул нь нутаг буцсан байхад яг төсөвлөсөн зардлын дагуу үйл ажиллагаагаа явуулсан байхад худал дүгнэлт гаргаж ингэж яллах гэж зүтгээд байгаан бэ? Монгол улсын Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа, Улсын их хурлын даргаа, ГХЯамны сайдаа та нарт улс эх орноо төвхнүүлэхэд саад болж байгаад хүлцэл өчье гэхдээ энэ хэрэг дэндүү шударга бус байгаад би маш их гомдолтой байна. Ийм зүйлээр ял өгөх гэж улайрч байгааг нь хараад бас ичиж байна. Энэ хэргийг хянасан прокурор болон хурдхан шиг алхаа цохих гээд улайрч байгаа шүүгчийг маш их гайхаж байна. Та нар өнөөдөр хамгийн шударга байх ёстой биздээ!!! Тэгвэл шударга биш байгаад чинь харамсаж байна.???? Өнөөдөр миний ханийг хорих гээд улайрахын оронд жинхэнэ Монгол улсын эд баялагийг хулгайлж хил давуулсан нүүрсний гэх нөхдөө шалгасануу бас шүүсэнүү, өөрийгөө болон өрөөлийн амьдралд тус нэмэр болох гээд жижигхэн үйлдвэр, худалдаа эрхлэх гэж зүдэрч байгаа хүмүүсийн боломжийг хулгайлсан ЖДҮ-чдээ шүүсэн билүү!!! Харин ч
    5. Мөнх-Эрдэнэ Ерөнхий консул байхдаа визний орлогыг бэлнээр авах биш банкинд тушаалгадаг болгосон, Монгол улсад орлого оруулж байгаа тул виз хүсэгчдэд хүндэтгэлтэй, эелдэг харьцахыг их чухалчилдаг байсан нь тэнд ажиллаж байсан хэд хэдэн хүний уур бухимдлыг төрүүлдэг байсан нь үнэн. Мөнх-Эрдэнийг явсны дараа эргүүлээд бэлэн мөнгөөр визний орлогоо авдаг болсон байсан. Мөнх-Эрдэнэ Хөх хотод хоригдож байгаа Монгол иргэдээ өөрийн биеэр очиж эргэж, тэдний санаа бодлыг сонсож цааш нь уламжилдаг байсныг, эмчлүүлэхээр ирсэн хүмүүст, хүний нутагт зовж шаналсан монгол иргэддээ үргэлж тусалж,дэмждэг байсныг, хил дээр нүүрс зөөж амьдралаа авч явдаг жолооч нартай уулзаж тэдний юу хүсч байгааг сонсож, ойлгож саналуудыг нь дээш нь дамжуулж ажилладаг байсныг нь миний бие тодхон санаж байна. Надад бичих зүйл маш их байна, гэхдээ ингээд дуусгая. Хань маань шударга нийгмийг л хүссэн. Ханьдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе" гэсэн байна.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо

    2022-03-31 17:36

    Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв

    2022-03-31 17:35
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    2 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.