Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаар С.Батдөлд оногдуулсан цагдан хорих арга хэмжээг нэг сараар сунгахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлсэн байна. Шүүх эл саналыг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих ..." гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан "Цагдан хорих" таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Батдөлийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа
С.Батдөлийг гэмт хэрэг дахин үйлдэх үндэслэлтэй гэж 30 хоног хорихоор боллоо
Яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих эсэх шүүх хуралдааныг түр хойшлуулав