УЕПГ-аас оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж шийдвэрээ гаргажээ.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд хэргийн материалтай танилцаж, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн мэдээлэл, тайлбарыг сонссоны эцэст дээрх 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕПГ-ын саналыг дэмжсэн байна. Энэ тухай УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил, гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Үргэлжлүүлэн УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, нууцаар санал хурааж шийдвэрлэх юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно
УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ