Авлигатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сангаас 1997-2014 онд зээл авч, гадаадын их, дээд сургуульд суралцсан 230 оюутан гэрээний үүргээ биелүүлсэн байдал, нийтийн албан тушаал эрхэлж байгаа болон тэдний улс төр, бизнесийн нөлөө бүхий этгээдүүдтэй хамааралтай эсэхийг тодруулан шалгаж байна.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь авлигын шалтгаан, нөхцөлийг арилгахаар ИНЕГ, ШШГЕГ, “Монгол шуудан” ХК, Боловсролын зээлийн сан, “Барилгын хөгжлийн төв”, СХД-ийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт энэ сарын 3-7-нд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах зөвлөмж хүргүүлэн, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийжээ.
Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын 389 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулсныг АТГ мэдээллээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв