Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүх хуралдааныг энэ сарын 25-нд товлож, яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Тодруулбал, Ц.Хулангийн өмгөөлөгч Л.Өлзийхүү, Д.Оюунбаатар нараас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлт ирүүлснийг шүүх өнөөдөр авч хэлэлцсэн байна. Ингээд яллагдагч нарт өмнө авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан буюу энэ сарын 25-ныг хүртэл хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Хэргийг эргэн сануулбал, Нийслэлийн Прокурорын газраас Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллах дүгнэлт үйлдэж, 12 хавтаст хэргийг өнгөрсөн сарын 21-нд шилжүүлж, хүлээлгэн өгчээ.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Яруу найрагч Ц.Хуланг цагдан хорих эсэх шүүх хуралдааныг түр хойшлуулав
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв