Дэлхийн технологийн ертөнцийг шуугиулж байгаа ChatGPT хиймэл оюунд суурилсан чатботын алдаа доголдлыг илрүүлбэл их хэмжээний мөнгөн шагналаар урамшуулахаа OpenAI компани мэдэгджээ.
“Bug Bounty Program” хөтөлбөрийг тус компани өчигдөр зарласан бөгөөд ChatGPT системийн эмзэг цэг, алдаа доголдол, аюулгүй байдлын цоорхойг илрүүлж, засварлах зорилготой юм байна.
Шагналын хэмжээ илрүүлсэн алдааны ач холбогдлоос хамаараад $200-аас $20,000 хүртэл байх ажээ.
Хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ OpenAI компани энэ чиглэлд ажиллаж, мэргэжилтнүүдийг том компаниудтай холбож өгдөг Bugcrowd байгууллагатай хамтарсан байна.
Bugcrowd байгууллагын вэб хуудсаар илгээсэн мэдээлэлд хоёр цагийн дотор хариу өгч, илрүүлсэн гэмтлийг хүлээн зөвшөөрөх үгүйгээ мэдэгдэх гэнэ.
Хөтөлбөрийг зарласнаас хойш (энэ мэдээ нийтлэгдсэн цагийн байдлаар) 23 алдааны мэдээллийг хүлээн авч, дунджаар нэг алдаанд $1,054.54-ын мөнгөн шагнал олгосныг дээрх хуудсанд мэдээлжээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
40 саяын шагналтай "Өглөөний уншлага" хөтөлбөрт ангиараа оролцох боломжтой