"Шувуу" ажиллагааны хүрээнд, Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл ангид заасан гэмт хэрэгт холбогдоод буй Ж.Төгсбаяр Унгар улсаас, 22.5.1 дэх зүйл ангиар шалгагдаж буй П.Болортуяа БНСУ-аас энэ өдрүүдэд өөрсдийн хүсэлтээр ирж байгаа юм байна.
Ийнхүү авилга, албан тушаалын хэрэгт холбогдож гадагш оргон зайлсан 92 хүнээс "Шувуу" ажилагааны хүрээнд Монголд авчирсан хүний тоо гурав болох юм.
Мөн ойрын өдрүүдэд Н.Удаанжаргалыг Аргентин улсаас авч ирэх ажиллагааг хийх бөгөөд ингэснээр гадаад руу оргон зайлсан хүний тоо 88 болох юм.
Засгийн газраас 2023 оны авлигатай тэмцэх жил болгож зарлаж, 5Ш ажиллагааг эхлүүлээд буй. Үүнтэй холбогдуулан "Шувуу" ажиллагааны хүрээнд өнгөрсөн долоо хоногт ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсаас авч ирсэн билээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна