Төрийн албан хаагч ажлын байран дээрээ архидан согтуурсан 153 зөрчил 2022 онд илэрсэн тухай Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Баатарсайхан өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээлэл өгөв.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Баатарсайхан "Ажлын байран дээрээ архидан согтуурах явдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. 2019 онд энэ төрлийн 98, 2020 онд 37, 2021 онд 75 зөрчил илэрч байсан бол өнгөрсөн онд 153 зөрчил илэрч нэмэгдсэн байна. Зөрчлийн шинжээс нь хамаарч албан үүргээс нь халах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв