Ж.Мөнхбат зугтаагаагүй, оргон зайлаагүй гэдгээ өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэрбээр цахим хуудсандаа, "УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа.
Намайг гадаадруу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна.
Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улстөр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа" хэмээн мэдэгджээ.
Тэрээр нүүрсний хулгайн гэх хэрэгт нэр холбогдож, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр албан ёсоор чөлөөлөгдөөд байгаа юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
ЯЛЛАГДАГЧИД ХҮСЭЛТЭЭ ӨГ!
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш