Грек улсын Родес хотноо 4 дүгээр сарын 13-23-ны өдрүүдэд 2023 оны шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагджээ.
Тус тэмцээнд 53 орны 530 орчим тамирчид 6 насны 12 ангилалд бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа сорин өрсөлдсөний дотор Монгол Улсаас 30 тамирчин Родесийн дэвжээнд эх орноо төлөөлөн тулалдсан байна.
Монгол Улсын багийн ахлагчийн үүргийг Олон улсын шатрын холбооны шүүгч Э.Номин гүйцэтгэсэн бол 5 дасгалжуулагч тамирчдаа бэлтгэж ажиллажээ. Мөн Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар ч Родест хүрэлцэн очжээ.
Тэмцээний дүнгээр манай тамирчид 6 медаль хүртэж, Ц.Гэрэлт-Оюу, Б.Буянхишиг нар Дэлхийн аварга болсон байна.
Тэмцээний дүн:
7 НАСНЫ ОХИД:
-Ц.Гэрэлт-Оюу-Алтан медаль, цом /Их мастер академи/,
11 НАСНЫ ОХИД:
-Б.Буянхишиг-Алтан медаль, цом /Стейниц академи/,
9 НАСНЫ ОХИД;
-И.Цэлмүүн-Мөнгөн медаль /Босоо ноён клуб/,
13 НАСНЫ ОХИД:
-Г.Урангоо- Мөнгөн медаль /Мончесс академи/,
13 НАСНЫ ХӨВГҮҮД:
-Г.Тэнгүүндалай-Мөнгөн медаль /Босоо ноён клуб/,
13 НАСНЫ ОХИД:
-Н.Содгэрэлт-Хүрэл медаль /Гэгээн арвай клуб/,
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монгол Улсын ой тогтоолтын шигшээ баг 3 дахь удаагаа дэлхийн аварга боллоо
Шайбтай хоккейн ДАШТ Улаанбаатарт болно
Б.Амарсайхан: Дэлхийд соёл, ахуйгаараа ялгарах кино хийхийг зорьж байна