Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр “Гэрэгэ” бондын төлбөрийн үлдэгдэл болох 368 сая ам.долларыг дөрөвдүгээр сарын 28-нд бүрэн төлж барагдуулсан болохыг мэдэгдлээ.
Б.Жавхлан сайд энэ үеэр хэлэхдээ “Тус бондын нийт хэмжээ 800 сая ам.доллар юм. Бондын эргэн төлөлтийг хийж байгаатай холбогдуулж, бондтой холбоотой зарим мэдээллийг сэтгүүлчдэд өгч байна. Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш олон талт зээлийн харилцаанд орох болсон. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын нийт 7 бонд гарсан. Хамгийн анхны буюу 2012 онд гарсан “Чингис” бонд нь төсөвт хөтөлбөрийг санхүүжүүлэх зориулалттай байсан. Түүнээс хойш 2015 онд нэг удаа, 2016 онд тус бүр хоёр бонд гарсан. Тэдгээрээр төсвийн алдагдлыг нөхсөн. Бондын өр төлбөрийн нөхцөл байдал хүндэрсэн 2017 оноос хойш “Хуралдай”, "Гэрэгэ", "Номад" бондыг гаргаж, өмнөх өрөө дахин санхүүжүүлсэн юм.
Өнөөгийн Засгийн газар ажлаа хүлээж авахад нийт 6 багц бондын 2.9 тэрбум ам.долларын өр хүлээж авсан. Эдгээр өр төлбөрийг дараах хоёр арга замаар барагдуулж ирлээ. Эхний шатанд төсөв өөрөө даахуйц хэмжээтэй бол шууд төлөлт хийж байна. Дааж чадахгүй хэсгийн хугацааг хойшлуулах, хүүгийн зардлыг бууруулах замаар дахин санхүүжүүлж байгаа" гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Зээлийн эргэн төлөлтөөр Евро бондоос 51.6 сая ам.долларын өрийг барагдуулав
ТАНИЛЦ: Засгийн газрын шинэ сайд, дэд сайд нар