УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцээд, “УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн гэж тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээллээ.
Мөн хуралдаанаар Элчин сайдуудын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцсэн аж. Хуралдаанаас Канад, Япон, Солонгос, Куба улсад суух Элчин сайд нарын асуудлыг олонх дэмжсэн болохыг бүлгийн дарга тодотгосон юм. Ингэснээр Сэсээрийн Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар, Банзрагчийн Баярсайханыг Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар, Батнямын Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар, Эрдэнэцогтын Сарантогосыг Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилох тухай асуудал УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдааны шатанд орж ирж байна.
Өөрөөр хэлбэл, ирэх пүрэв гаргийн хуралдаанаар энэхүү томилгоотой холбоотой асуудал эцэслэн шийдэгдэнэ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шинэ сайд, дэд сайд нар
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ