СУИС-ийн бүтцийн 6 сургуулийн бакалавр, магистрант, докторант оюутан, Бадмаараг ахлах сургуулийн сурагч, төгсөгч, багш нар зэрэг 500-аад хүний бүрэлдэхүүн Соёлын төв өргөөнд "Монгол Эрдэнэ" нэгдсэн тоглолтыг энэ сарын 2-нд зохион байгууллаа.
Тус сургууль 2022-2023 оны хичээлийг жилийг "Хэл, соёлыг эрхэмлэх жил” уриан дор явуулж байгаа юм. Энэ хүрээнд хичээлийн жилийн сургалт, судалгаа, уран бүтээлийн шилдгийн шилдэг үр дүнгээр соёл урлагийн сургалтыг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, Төрийн болон Төрийн бус их, дээд сургуулийн оюутан залуус, эцэг эх, ажил олгогчдод сурталчлах зорилгоор дээрх тоглолтыг зохион байгуулсан юм.
“Монгол эрдэнэ” нэгдсэн тоглолтоос СУИС-ийн ахлах болон бүтцийн сургуулиудын сургалтын ахиц дэвшил, хөгжлийн чиг хандлагыг үндэсний болон сонгодог, гадаадын болон дотоодын мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг хэрхэн бүжиглэх, хөгжимдөх, дуулах, жүжиглэх ур чадвараар харууллаа.
Энэ удаагийн тоглолтын нэг онцлог нь олон нийтэд зориулсан соёлын үйлчилгээг тогтмолжуулах, соёл урлагаар дамжуулан залуу үеийг төлөвшүүлэх, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг таниулах, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэхийг зорьж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн их сургуулийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд болж байгаагаараа онцлог юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Б.Амарсайхан: Дэлхийд соёл, ахуйгаараа ялгарах кино хийхийг зорьж байна