Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг /ТИКА/-ийн зүгээс Нийслэл Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дэргэд 300 м² өвлийн хүлэмж байгуун хүлээлгэн өгөв.
Монгол Улс жимс, ногооны хэрэгцээнийхээ 80 хувийг гаднаас импортолдог. Газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, импортын бүтээгдэхүүнийг дотоодын бүтээгдэхүүнээр оруулах, шинэхэн жимс, хүнсний ногоог иргэдэд хүргэх, орлого багатай эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор автомат халаалттай, дуслын усалгааны системээр тоноглогдсон дөрвөн улиралын хүлэмж барьж байгуулав.
Уг хүлэмжийн төслийн нээлтийн ёслолын ажиллагаанд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга доктор ноён Али Өзгүн Өзтүрк, ТИКА-ийн Улаанбаатар дахь зохицуулагч Эмрах Устаөмэр, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Ч.Чойдог, болон Баянгол Агропаркийн дарга Ү.Батбаяр нар оролцлоо.
Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга доктор ноён Али Өзгүн Өзтүрк нээлтийн ёслол дээр: Монгол улсын ажилгүйдлийг бууруулах, үйлдвэрлэлийг хөгжлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ зорилгоор хот болон хөдөө орон нутагт өвлийн болон зуны хүлэмж барьж байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Өнөөдөр бид Баянгол дүүргийн Агропаркад барьсан хүлэмжийнхээ нээлтэд хүрэлцэн ирээд байна. Шинэхэн жимс, хүнсний ногоо үйлдвэрлэл, тэр дундаа дүүргийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнд баяртай байна. ТИКА-ийн зүгээс Туркийн газар тариалангийн салбарын мэдлэг, туршлагыг та бүхэнтэй хуваалцахдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье” хэмээв.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ТИКА-ийн зүгээс байгуулсан энэхүү хүлэмжид Агропаркийн хамт олон болон дүүргийн иргэд хамтран суулгац тарихад ашиглах мөн өрхийн газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийнхээ иргэдэд сургалт зохион байгуулна. Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд хүлэмжид тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнүүдээс олох орлого нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд ч дэмжлэг болно. Тусламж үзүүлсэн Туркийн ард түмэн болон ТИКА-д талархал илэрхийлье” гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
З.Мэндсайхан: Чацарганын экспортыг нэмэхийг бүх талаар дэмжинэ
У.Хүрэлсүх: Хүнсний хувьсгалд баялаг бүтээгчдийн хүчин чармайлт хамгийн чухал
Монгол Улс дотоодын хэрэглээнээс хэд дахин их сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй