Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр /2022.12.31/ дууссан. Дээрх хуулийн үйлчлэлийн хүрээнд 1036 хүнийг төрийн албан тушаалд шалгалт авахгүйгээр томилсон байдаг.
Харин хуулийн үйлчлэх хугацаа дууссанаар тэдгээр албан тушаалтнууд энэ оны нэгдүгээр сарын 2 /2023.01.02/-ны өдрөөс эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж дахин сонгон шалгаруулалт зарлаж, шалгалт авснаар хуулийн дагуу томилохоор болсон.
Энэ дагуу Соёлын яамны харьяа Улаанбаатар Улсын филармони, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Хүүхэд залуучуудын театрын захирал болон Кино урлагийн зөвлөлийн Ажлын алба даргын сонгон шалгаруулалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18 /2023.04.18/-ны өдөр зарлаж, энэ сарын 8 /2023.05.08/-ны өдөр шалгалт явагдаж, дүн нь гарсан байна.
Тэгвэл "Хүүхэд залуучуудын театр"-ын захирлын сонгон шалгаруулалтад оролцсон "Шинэ үе" продакшны захирал, Бооёо буюу Н.Ариунболд Төрийн албаны зөвлөлөөс авсан шалгалтад бага оноо авсан ч Соёлын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулдаг ярилцлагын шалгалтад өндөр оноо авч, Хүүхэд залуучуудын театрын захирлын албанд томилогдох эрхээ авчээ.
Тодруулбал, МУГЖ Н.Ариунболд нь тус бүр нь 10 оноо авах ёстой шалгалтад,
- Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг -1 оноо
- Дүн шинжилгээ хийх чадвар -2 оноо
- Асуудал шийдвэрлэх чадвар -4 оноо
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар -3 оноо
- Соёлын яамны дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулдаг “Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах, төсөв, санхүү, хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлага” буюу ярилцлагын 60 онооны шалгалтад 20 оноо авсан байна.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д ... Төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөхдөө шалгалтыг сорил болон бодлогоор шалгаж тус бүр 10 хүртэл оноогоор, шалгалтыг ур чадвар /цогц чадамж/-т суурилсан ярилцлагаар шалгаж тус бүр 10 хүртэл оноогоор, шалгалтыг сорил, албан бичиг, шийдвэрийн төсөл боловсруулах болон ярилцлагын аль нэгээр шалгаж 30 хүртэл оноогоор үнэлнэ.
Тиймээс ч жүжигчин Бооёо буюу Н.Ариунболд нь 10 онооны шалгалт буюу хууль, монгол хэл зэрэг шалгалтад 1-4 оноо авсан ч Соёлын яамнаас зохион байгуулдаг ярилцлагын шалгалтдаа 54.20 оноо авч "Хүүхэд залуучуудын театр"-ын захирал болох болзол хангасан байх аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Б.Амарсайхан: Дэлхийд соёл, ахуйгаараа ялгарах кино хийхийг зорьж байна
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш