УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар тендерийн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.
-Энэ хуулийн төслийн 34.1 дээр тендергүй гэрээ байгуулж, шийдэх заалт оруулж ирж байна. Хэдэн төгрөгийн ямар төслүүдийн эрх авах гэж байна гээд үзэхээр нийт 20 тэрбум ам.долларын буюу 50-60 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээг тендергүй хийе гэж байгаа юм байна
Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд Тендерийн хуулийг санаачилдаг. Одоо хэлэлцэж буй хуулийн 34.1 дэх заалтыг баталбал бид Тендерийн хуулиа хүчингүй болгох хэрэгтэй.
Яагаад гэвэл хоёрын хооронд бичгийн цаасан дээр тендер зарлаад, том бүтээн байгуулалтыг тендергүй хийе гэж байна. Томчууд нь хувааж найрлая гэж байгаа юм байна.
Хамгийн том хулгайг хуулиар хийдэг гэдэг. 20 тэрбум ам.долларын асуудлыг хуульгүйгээр хусах гэж байна. Төрийн өмчит компаниудад 10 их наяд төгрөгийн авлига байгаа талаар АТГ-т мэдэгдсэн.
Энэ хуулийн төслийн 3.13-т “төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд энэ төслүүд дээр санхүүжилт өгөхөд энэ хуулийг дагаж мөрдөхгүй” гэж байгаа юм.
Төрийн өмчийн компаниудын санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ хэлэлцдэг байя. Монгол Улс хоёр тусдаа төсөвтэй болсон. Улсын төсвөөс хэд дахин их мөнгө төрийн өмчит компаниудад эргэлдэж байна. Төмөр замын гэрээг улсын нууцаар халхавчилж хийж байгаа. Тендергүйгээр. Улсын нууц гэх нэрийдлээр цэргүүдийн талхийг 20000 төгрөгөөр шахаж байна. Энэ бол хууль ёсны авлига.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв