Монгол хүн анх 2006 онд дэлхийн дээвэр Эверестэд мөрөө гаргасан байдаг. Тэр цагаас хойш 18 жилийн дараа Монголын хамгийн олон хүнтэй "Жаргалант" уулчдын баг Эверест 8848 метрийн өндөрт эрэгтэй багийн дөрвөн хүн, Лхоце оргил 8516 метрт эмэгтэй багийн мөн 4 хүн амжилттай гарсан билээ. Тус багийн сүүлийн хүмүүс хоёр хоногийн өмнө эх орондоо ирсэн.
Уулчдын мандуулсан энэ төрийн далбаа нь Эверестийн оргилд хоёр дахь удаагаа мандаж байгаа аж. Өнгөрсөн 2018 онд уулын спортын ОУХМ Б.Бямбасүрэн энэ төрийн далбааг авч явж, мандуулж байсан түүхтэй.
"Жаргалант" уулчдын клубын дөрвөн эмэгтэй анх удаа үндсэн отгоос хөдөлж, Лхоце оргилд багаараа гарсан түүхэн амжилт гаргасан бол, эрэгтэй багийхан Эверестэд багаараа оргилдож, мөн түүхэн амжилт тогтоосон билээ. Энэ багийн ахлагчаар Монголын уулчдын үндэсний холбооны аврах болон аюулгүй ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч, уулын спортын мастер, 2022 онд Памирын аврах багийн ахлагч С.Ганхүү ажиллаж, энэ төслийг санаачлан зохион байгуулсан байна.
"Жаргалант" уулчдын клубын уулчид болох С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг Б.Золзаяа, Л.Баярсайхан, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нар дэлхийн дээвэр Эверест болон Лхоце оргилуудад амжилттай авиралт хийж аюулгүй буусан юм. Ингэснээр Б.Золзаяа, Б.Батхишиг, Д.Амартогтох, Л.Баярсайхан нар Лхоцегийн оргилд гарсан анхны монгол эмэгтэйчүүд болсон.
Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг С.Ганхүү, О.Золбоохүү, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нар эзэлсэн бол дэлхийн дөрөв дэх өндөр оргил болох Лхоцед Б.Золзаяа, Б.Батхишиг, Д.Амартогтох, Л.Баярсайхан нар гарчээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо