Эрүүгийн Цагдаагийн албанаас Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн талаар мэдээлжээ.
ЭЦА-ны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэнбаатар мэдээлэл өгөхдөө, "Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсад иргэдийн зүгээс крипто валют буюу койн хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагаа эрчимтэй явсан. Энэ үеэр цагдаагийн байгууллага, санхүүгийн зохицуулах хороотой хамтран иргэдэд олон удаагийн сэрэмжлүүлэг хүргэж байсан. Б.Идэр-Од нь өнгөрсөн оны гуравдугаар сард Монголоос гарсан. Тиймээс эрэн сурвалжлах үйл явцыг интерполын хөх буланд зарласан. Бидэнд байгаа мэдээллээр Б.Идэр-Од нь өнгөрсөн хоёрдугаар сард Австралиас Америк руу явсан байгаа юм. Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн" гэлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ж.Мөнхболд: Богд хаант засаг хамгийн анхны зарлигаараа хар тамхийг хязгаарлаж байв
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв