Булган аймгийн цагдаагийн албан хаагч, ахмад О.Цэлмэг аймгийн цагдаагийн удирдах албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн талаар илчилсэн. Энэ дагуу ЦЕГ-ын дэд дарга П.Оростогтоогоор ахлуулсан ажлын хэсэг гарч, газар дээр нь шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Эхний ээлжинд Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Л.Ганбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Шалгалтын ажлын хүрээнд үндэслэлгүйгээр цалин хассан, суутгасан гэх мэт асуудлуудыг шалгаж тогтоох, шүгэл үлээсэн ахмад О.Цэлмэгийг ч мөн журам, дүрэм биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоох аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
О.Цэлмэг: Намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш