Евгений Пригожиныг Санкт-Петербург хотноо оршуулсан хэмээн Вагнер бүлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Телеграм дээр гарсан тус мэдэгдлээс харвал Пригожиныг өссөн хотод нь нутаглуулж, оршуулгын ёслолыг хаалттай байдлаар явуулсан аж. Мөн түүнтэй салах ёс гүйцэтгэхийг хүссэн хүмүүс Пороховсое оршуулгын газарт очих боломжтой гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.
Вагнер үүнээс илүү мэдээлэл өгөөгүй байна. Пригожины сууж явсан “Embraer Legacy 600” онгоцны ослын шалтгааныг одоо хүртэл албан ёсоор гаргаагүй байгаа. Кремль тус осолд буруутай гэсэн таамаглалыг үгүйсгэсэн. Өнгөрсөн зургаадугаар сард Вагнер бүлэг Москвагийн эсрэг бослого гаргасны дараа шинжээчид Пригожиныг үхсэн гэж үзэхэд болно хэмээн дүгнэлт хийсэн.
Тэдний гаргасан дүгнэлт хоёр сарын дараа биеллээ олж наймдугаар сарын 23-ны өдөр Пригожин, мөн түүний баруун гарын хүн болон Дмитри Уткин тэргүүтэй 10 хүн онгоцны ослоор нас барсан. Хэдийгээр Кремль тус осолтой огт холбоогүй гэж мэдэгдсэн ч онгоц гаднын нөлөөтэй сөнөсөн байх магадлал өндөр гэх дүгнэлтийг өөрчилшгүй юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
Хүн төрөлхтний анхны сансрын нисгэгч Юрий Гагарины төрсөн өдөр тохиож байна