SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ


    Б.Болд
     2022 оны 04-р сарын 14 | 17:16
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв байгуулах,  тэнд нутаглуулсан насан өөд бологсдын шарилыг нүүлгэх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, "Нью семетри" ХХК-ийн хамтран хэрэгжүүлэх төслийг эхлүүлсэн энэ өдөр Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд хурал ном хурж, зан үйл хийсэн юм.

    Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар иржээ. Далан давхрын оршуулгын газар нь нийт 73.9 га талбайг хамардаг. Харин төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн бөгөөд нийт 10.934 булш тоологдсон байна. Газар оршоосон хүний цогцос нь 20 гаруй төрлийн хорт хийг дэгдээж, хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэх чадвараа хадгалж, байгаль экологи болон хүний эрүүл ахуй, амьдрах орчинд сөргөөр нөлөөлдөг. Чухам тиймээс нийслэлийн хойморт орших Самбалхүндэвт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулахаар зорьж буй юм. Төсөл хэрэгжүүлэгчдээс зарим зүйлийг тодрууллаа.

    Гандантэгчэнлин хийдийн лам Ж.Одгарьд:

    -Самбалхүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх тухай сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа ч ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрсэн. 2021 онд Нийслэлийн Засаг даргын А/733 тоот захирамж гарч, асуудлыг нэг талд гаргаж, хэн ч харсан сэтгэлд зохистой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ ажлыг Гандантэгчэнлин хийд, тус хийдийн лам хуврагууд дэмжиж байгаа.

    -Өөд болоочдын шарилыг зөөхөд ямар зан үйл хийдэг вэ. Урьд өмнө нь ийм тохиолдол олон гарч байсан уу?

    -Дээдэс лам нарын бичиж үлдээсэн судар номын дагуу зан үйл хийж, хурал ном хурж байна. Өнөөдөр лам хуврагууд маань Гүнрэгийн лхого, Лүйжин зэрэг номыг хурлаа. Цаашид өдөр тутамд хурал ном үргэлжлүүлэн хурна. Бурхан болоочийн шарилыг нүүлгэн шилжүүлэх зан үйл урьд өмнө нь болж байсан үйл л дээ. Ялангуяа Мял богд төгс гэгээрсэн бурхны хутгийг олоод өөрийн ээжийнхээ шарилыг дахин оршоож байсан гэдэг. Орчин цагт ч ялгаагүй ийм зан үйл олонтаа тохиосон. Насан өөд бологсдын ар гэрийнхнийг түмэн олныхоо тусын тулд зөв сэтгэлээр хандаасай гэж уриалмаар байна. Энэхүү оршуулгын газарт Гандантэгчэнлин хийдийн олон лам хуврагуудыг нутаглуулсан байдаг гэсэн юм. 

    "Нью семетри" ХХК-ийн  гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа:

    -Тус төслийг хэрэгжүүлэх санаачилга хэрхэн гарсан бэ?

    -Манай компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгоход хувь нэмрээ оруулах, оршуулгатай холбоотой олон тулгамдсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ар гэрийнхний дэмжлэгээр чамгүй зориг шаардсан ажлыг эхлүүллээ. Гүн хүндэтгэлтэй, нэн хариуцлагатай энэ ажлыг нээлттэй байх зарчмаар хийж гүйцэтгэнэ. Анх 2015 онд УБЗАА-аас тооллого хийхэд оршуулгын 30 хувь эвдрэлтэй байсан бол одоо 50 хувь болж нэмэгдээд байна. Тиймээс ар гэрийнхний зүгээс айдас хүйдэсгүйгээр бурхан болоочоо эргэж болох нь гээд талархалтай хандаж байгаа.

    -Нэр хаяг тодорхойгүй булшнуудыг яах вэ. Ар гэрийнхэн нь холбогдож байна уу?

    -Хэний хэн, хэдэн онд оршуулсан нь тодорхойгүй бурхан болоочдын шарилыг чандарлаад дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд мөнхжүүлнэ. Нэр хаягтайг нь мөн сийлж мөнхжүүлнэ. Төсөл хэрэгжүүлж буй 10 га газарт багтсан насан өөд бологсдын нэрийг www.sambalhundev.mn сайтад байршуулсан. Тэндээс хайж олж болно. Төслийн талбайд байршсан бурхан болоочийн ар гэрийнхэн шарилыг гаргах өдрөө өөрсдөө сонгох боломжтой.

    -Гадаадын иргэний шарил олон бий гэсэн. Холбогдох байгууллагуудтай нь холбоо барьсан уу?

    -Тухайн улсын Элчин сайдын яам, холбогдох газруудад нь мэдээллээ хүргэсэн. Ямар байдлаар хамтран ажиллахаа ярилцаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас есдүгээр сар хүртэл нүүлгэн шилжүүлэлт хийгдэх юм.

    -Төслийн бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

    -Төсөл гурван бүтээн байгуулалтаас бүрдэнэ. Нэгдүгээрт, талбайд хамаарагдаж буй 11 мянган бурхан болоочийн шүтээн чандрыг залах дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, буяны сүмийн бүтээн байгуулалт, хоёрдугаарт эмгэг судлалын төв буюу цогцос хадгалах байр, гуравдугаарт оршуулга болон түүнтэй холбоотой зан үйлийн нэгдсэн цогцолбор байгуулна гэлээ.

    Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, Дэнжийн мянгын хүнсний захтай зэрэгцэн оршдог. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх  Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах ажлыг ийнхүү эхлүүллээ.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022 оны 04-р сарын 15 | 18:59
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Африкийн Кени улсад зочлохдоо хоёр талын уулзалтын зардалд 75 сая төгрөг зарцуулна
    4 сар
    22 жил эхнэрээ хүчирхийлсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд иргэдийн эрх ашгийг даатгаж болох уу
    6 сар
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    10 сар
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 жил
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    1 жил
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    1 жил
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    1 жил
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    1 жил
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    1 жил
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    1 жил
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    1 жил
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    1 жил
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    1 жил
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    1 жил
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    1 жил
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    1 жил
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    1 жил
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    1 жил
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    1 жил
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    1 жил
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    1 жил
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    1 жил
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    1 жил
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    1 жил
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    1 жил
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    1 жил
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    1 жил
    Ноорог тойрсон “ноороглол”
    1 жил
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    1 жил
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    1 жил
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    1 жил
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    1 жил
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    1 жил
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    1 жил
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    1 жил
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    1 жил
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    1 жил
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    1 жил
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    1 жил
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    1 жил
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    1 жил
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    1 жил
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    1 жил
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    1 жил
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    1 жил
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    1 жил
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    1 жил
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    1 жил
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    1 жил
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    1 жил
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    1 жил
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    1 жил
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    1 жил
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    1 жил
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    1 жил
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    1 жил
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    1 жил
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    1 жил
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    1 жил
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    1 жил
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.