Олон улсын сансрын станцад (ОУСС) 186 хоног ажилласан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй олон улсын баг даваа гаргийн өглөө НАСА-гийн “SpaceX Dragon” сансрын хөлгөөр Флорида муж улсын Жаксонвилл хотын эргээс холгүй газардлаа.
“SpaceX Crew-6” багийн гишүүд болох НАСА-гийн сансрын нисгэгч Стивен Боуэн, Вуди Хобург, Арабын Нэгдсэн Эмират Улсын сансрын нисгэгч Султан Алнеяди, ОХУ-ын "Роскосмос"-ын сансрын нисгэгч Андрей Федяев нар орон нутгийн цагаар (EDT) 12:17 цагт эх дэлхийдээ буцаж иржээ.
"ОУСС-д зургаан сар ажиллаж, 127 сая орчим км зам туулж, хүн төрөлхтний тусын тулд шинжлэх ухааны олон зуун туршилт хийсний дараа SpaceX Crew-6 багийнхан эх дэлхийдээ буцаж ирлээ" гэж НАСА-гийн захирал Билл Нельсон мэдэгдсэн байна.
Тэрбээр “Энэхүү олон улсын баг гурван улс үндэстнийг төлөөлж байгаа бөгөөд тэд хамтдаа сансар огторгуйн шинэ орон зайд хүрэх гэсэн хүн төрөлхтний хүсэл эрмэлзлийг илтгэн харуулж чадлаа. НАСА-гийн Артемис төслийн хүрээнд Сарыг эзэмших, цаашлаад Ангарагт хүрэх бэлтгэл ажлыг хангахад Crew-6 багийнхан чухал хувь нэмэр орууллаа" гэжээ.
“Crew-6” багийнхан 2023 оны гуравдугаар сарын 2-нд Флорида дахь НАСА-гийн Кеннеди сансрын төвөөс “SpaceX Falcon 9” пуужингаар хөөрсөн юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Хүн төрөлхтний анхны сансрын нисгэгч Юрий Гагарины төрсөн өдөр тохиож байна
Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
Пап Францис: Зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ирлээ