Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. Тус шүүхээс шүүх хуралдааныг хойшлууллаа. Тодруулбал, өмгөөлөгч солигдсон, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг аравдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулжээ.
Өнөөдрийн шүүх хуралд:
- Шүүгдэгч: Ц.Хулан, Б.Отгонбаатар
- Өмгөөлөгч: Ч.Өнөржаргал, Ц.Оюунбаатар, Ц.Одмаа, Д.Дүгэржав
- Прокурор: Г.Цогтгэрэл, М.Энхбаатар
- Шүүгч: М.Алдар нар оролцов.
Эргэн сануулахад, Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс /2023.07.25/ Ц.Хуланд 9 жил 6 сар, Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөгийг авсан болох нь тогтоогдсон гэж үзэж, шүүгдэгч Ц.Хулангаас 159 сая төгрөгийг, шүүгдэгч Б.Отгонбаатараас 78 сая төгрөгийг тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ерөнхийлөгч залилан хийсэн хоёр, бусдыг хутгалсан нэг хүнийг өршөөжээ
Ц.Хулан нарыг цагдан хорьсон шийдвэрийг хэвээр үлдээв
"Цахим бугуйвчинд ирсэн анхааруулгыг зөрчил гэж андуурч байгаа нь буруу ойлголт"