Онцгой байдлын ерөнхий газраас 2023 оны 10-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хийн түлш алдагдсан, дэлбэрсэн тохиолдол бүртгэгдээгүй болохыг мэдээллээ.
Өнгөрсөн шөнөөс эхлэн Улаанбаатар орчимд угаар, хий болох нь мэдэгдэхгүй зүйл үнэртэж байна гэдгийг иргэд мэдээлээд байгаа бөгөөд энэ талаар Шуурхай удирдлагын төвөөс шалгаж байгааг өнөөдөр өглөө мэдээлсэн юм.
Уг асуудлыг Налайх дүүрэгт байрлах төмрийн үйлдвэрт хийн түлш алдагдаж, дэлбэрэлт үүссэнтэй холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл гарсан бөгөөд уг мэдээллийг ОБЕГ-аас үгүйсгэлээ. Тухайн дүүргээс хяналт шалгалт хийсэн бөгөөд энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хяналт хийж байгаа гэдгийг хэллээ.
Хэмжилт, шалгалт дууссаны дараа дахин мэдээлэл өгөх юм байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Нийслэлд үнэртэж буй угаар шатамхай хийн дэлбэрэлтээс үүдсэн байж болзошгүй
Угаар үнэртэж буй асуудалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв