Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Х.Нямбаатарыг НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувь нь дэмжлээ. Ингэснээр, түүнийг Ерөнхий сайд ажлын тав хүртэлх өдрийн дотор батламжлах юм.
НИТХ-ын хуралдаан өнөөдөр болж ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр өндөрлөсөн юм.
Хуралдааны үеэр, нэр дэвшигч Х.Нямбаатар, "Миний бие 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааг дуусах хүртэл ажиллах хүсэлтэй, энэ бодлоо өөрчлөхгүй. Ингэхдээ, өмнөх хотын даргын ажлыг үргэлжлүүлж, хууль бус барилгуудыг нураана. Өвөлжих бэлтгэл хангах ажлыг нийслэлийн ирэх оны төсөвт суулгах ажилд төвлөрнө. Түүнчлэн иргэдийн өргөдөл гомдлын дагуу ажлын байрны хяналт шалгалтыг хийж авлигын эсрэг Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Миний бие хотын даргаар сонгогдвол зарим халаа сэлгээг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, богино хугацаанд хурдтай ажиллаж чадахгүй байгаа, цаг нөхцөөдөг хүмүүсийг халж, томилгоо хийнэ. Гэхдээ би өмнө нь ХЗДХЯ-нд байхдаа ямар нэгэн халаа сэлгээ хийгээгүйг та бүхэн мэднэ" хэмээлээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Х.Нямбаатарыг хотын даргад нэр дэвшүүлэх эсэх НИТХ-ын хуралдаан маргааш болно
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш